MSports logo
Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр Саудын Арабын шигшээ багтай тоглоно
  • Б
    Бэлгүүн

    9 сарын 21

  • Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр Саудын Арабын шигшээ багтай тоглоно

    БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулагдаж буй Азийн наадмын хөлбөмбөгийн төрлийн хэсгийн тоглолтууд үргэлжилж байна.Өнөөдөр Монголын шигшээ багийн залуучууд Саудын Арабын эсрэг хэсгийн хоёр дахь тоглолт хийнэ. Саудын Араб нь дэлхийд 54-т эрэмбэтэй, Азийн наадмын мөнгө, хүрэл медальт баг билээ. Манай шигшээ багийн залуучууд хэдхэн хоногийн өмнө Саудын Арабын шигшээ багтай саяхан явагдсан 23 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатад таарч тун сайн тоглолтыг үзүүлсэн билээ. Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Азийн наадмын эхний тоглолтоо ОУХБХ-ны чансааны 95-д бичигдэж буй Вьетнамын шигшээ багтай хийж эцсийн мөч хүртэл тэмцэж 4-2 харьцаатай ялагдал хүлээсэн юм. Тус тоглолтод манай шигшээ багаас У.Тэмүлэн 46', Б.Батмөнх 90+5' гоолууд оруулсан.

    Эрэгтэй шигшээ баг "B" хэсэгт Вьетнам, Саудын Араб, Ираны шигшээ багуудтай нэг хэсэгт өрсөлдөнө.


    Тоглолтын хуваарь:
    09-р сарын 21-нд
    Монгол vs Саудын Араб  16:00
    09-р сарын 24-нд
    Иран  vs  Монгол  19:30

    Азийн наадамд оролцох шигшээ багийн залуучууддаа амжилт хүсье.