MSports logo
Чөлөөт бөхийн ДАШТ гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 18

  • Чөлөөт бөхийн ДАШТ гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна

    Чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ  сарын 16-нд эхэлсэн бөгөөд Сербийн Белград хотын “Штарк арена” спортын ордонд амжилттай үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд эрэгтэй чөлөөт бөх, сонгомол бөх, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 95 орны 1000 гаруй бөх 30 жинд өрсөлдөж буй. Мөн энэхүү тэмцээний үр дүнгээс шалтгаалж “Парис-2024” олимпын 90 эрхийг нийт 18 жинд хүртээх болно.

     

    Чөлөөт бөхийн ДАШТ гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна

    Манай улсаас уг тэмцээнд оролцохоор 10 тамирчин оролцож байгааг дурдвал.

    Эрэгтэйчүүд

    57 кг: Занданбудын Занабазар /2 дахь удаа/

    61 кг: Нармандахын Наранхүү /2 дахь удаа/

    65 кг: Төмөр-Очирын Тулга /4 дэх удаа/

    70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн /2 дахь удаа/

    74 кг: Олонбаярын Сүлдхүү /2 дахь удаа/ 

    79 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж /2 дахь удаа/ 

    86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ /3 дахь удаа/

    92 кг: Ганбаатарын Ганхуяг /3 дахь удаа/

    97 кг: Балтмөнхийн Бадамдорж /анх удаа/

    125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл /3 дахь удаа/ 

    Чөлөөт бөхийн ДАШТ гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна

    Эмэгтэйчүүд:

    50 кг: Долгоржавын Отгонжаргал /3 дахь удаа/

    55 кг: Чинболдын Отгонтуяа /анх удаа/

    57 кг: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд /2 дахь удаа/

    59 кг: Хүрэлхүүгийн Болортуяа /3 дахь удаа/

    62 кг: Пүрэвдоржийн Орхон /2 дахь удаа/

    65 кг: Түвшинжаргалын Энхжин /2 дахь удаа/

    68 кг: Энхсайханы Дэлгэрмаа /3 дахь удаа/

    72 кг: Энх-Амарын Даваанасан /3 дахь удаа/

    76 кг: Найгалсүрэнгийн Загардулам /2 дахь удаа/ оролцохоор болсон байна. 

    Чөлөөт бөхийн ДАШТ гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна

    "Белград-2023" чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серб улсын нийслэл Белград хотноо 2023 оны есдүгээр сарын 18-27-нд болох юм.

    Гурав дахь өдрөө үргэлжилж буй уг тэмцээнд манай 86 кг-ын жинд Бямбасүрэнгийн БАТ-ЭРДЭНЭ дагах барилдаанд Австралийн Жэйден Лоуренсийг 4 минут 30 секундэд цэвэр ялсан ч олимпын хүрэл медальт Сербийн Майлс Аминед 2:8 оноогоор ялагдсан. 

    57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Занданбудын ЗАНАБАЗАР эхний даваанд Беларусийн залуу бөх Дмитрий Шамелог 6:0 оноогоор ялж, Оросын олимп дэлхийн аварга Заур Угуевт 0:6 оноогоор ялагдлаа.

    74 кг-д Олонбаярын СҮЛДХҮҮ эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт ДАШТ-ий алт, мөнгөн медальт Сербийн Хетик Цаболовт 1:11 оноогоор цэвэр ялагдав.

    79 кг-д Бат-Эрдэнийн БЯМБАДОРЖ эхний тойрогт БНХАУ-ын Ли Пэйлоныг 5 минут 55 секундэд цэвэр ялж, дараагийн даваанд Украины Васил Михаиловт 0:10 оноогоор цэвэр ялагдлаа.

    92 кг-д ОУХМ Г.Ганхуяг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт AIN-Беларусийн Хажи Ражабовыг 7:0 оноогоор ялаад, гурвын даваанд 2023 оны Азийн аварга Японы Араш Ёшидатай хүч үзлээ. Ганхуяг 19 настай япон залуутай Азийн АШТ-ий хагас шигшээд өрсөлдөж, 7:9 оноогоор дийлдсэн удаатай. Энэ удаа дэлхийн дэвжээнд даагаа нэхсэн ч 1:11 оноогоор цэвэр ялагдав.

    Хэрвээ Японы бөх хагас шигшээд Азербайжаны О.Нурмагомедовыг ялбал Ганхуягт дагаж барилдах боломж гарах юм.

    cover
    cover
    cover
    cover
    cover

    Есдүгээр сарын 27 хүртэл үргэлжлэх уг тэмцээний гурав дах өдөр буюу өнөөдөр манай улсын дөрвөн бөх хүч үзэх юм. Олимпын эрх авах чухал даалгавартай уг тэмцээний 18 жингийн медальтнууд бүгдээрээ “Парис-2024”-ын эрх биелүүлэхээс гадна 5 байрт шалгарсан хоёр бөх халз барилдаад хэн хожсон нь Парист хүч үзэх боломжтой болно. Олимпын эрхийг тухайн улсын Үндэсний олимпын хороонд олгох бөгөөд хувь тамирчинд олгохгүй.