MSports logo
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Д.Отгонжаргал мөнгөн медаль хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 21

  • Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Д.Отгонжаргал мөнгөн медаль хүртлээ

    Чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Сербийн Белград хотод үргэлжилж манай тамирчид амжилттай оролцож байна. Үүний нэг нь Д.Отгонжаргал. ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Долгаржавын Отгонжаргал аваргын төлөө барилдаанд Япон улсын тамирчин Юи Сүсакитай барилдан ялагдаж мөнгөн медалийн болзол хангалаа. Ингэснээр тэрээр ДАШТ-ий хошой мөнгөн медалийн эзэн болсон юм. 

    Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Д.Отгонжаргал мөнгөн медаль хүртлээ

    Шигшээ барилдаанд 68кг-д Энхсайханы Дэлгэрмаа АНУ-ын Эмма Брантилыг цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо. 

    Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Д.Отгонжаргал мөнгөн медаль хүртлээ

    Мөн Эмэгтэйчүүдийн 72 кг-д Энх-Амарын Даваанасан ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Казахстаны Жамила Бакбергеноваг 3:6 ялсан ба өнөөдөр  манай тамирчин алтан медалийн төлөө Амит Елортой барилдана.

    Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Д.Отгонжаргал мөнгөн медаль хүртлээ