MSports logo
Азийн наадамтай холбоотой сонирхолтой таван үйл явдал
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 19

  • Азийн наадамтай холбоотой сонирхолтой таван үйл явдал

    2023 оны есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны хооронд БНХАУ-ын Ханжоу хотноо Азийн 19 дүгээр наадам болно. Энэхүү наадам нь 2024 оны Парис хотноо зохиогдох олимпын 28 "үндсэн" спортыг багтаасан ба 40 спортын 61 төрлөөр Азийн 45 орон оролцох юм.

    1951 онд анх удаагаа зохион байгуулагдсанаас хойш Азийн наадам нь спортын гайхалтай үзүүлбэрүүд, өрсөлдөөн, сэтгэл хөдөлгөм мөчүүд дүүрэн байж мартагдашгүй үйл явдлууд олон байсан бол та бүхэнд онцлох таван үйл явдлыг хүргэж байна. 

    Азийн наадамтай холбоотой сонирхолтой таван үйл явдал

    Хятад улсад гурав дахь удаагаа зохиогдож Тайландтай тэнцэв

    Өмнө нь Бээжин 1990, Гуанжоу 2010 зэрэг онуудад Хятад улс зохиож байсан бол энэ Ханжоуд болсноор Азийн наадмыг Хятад улс гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Өмнө нь 1966, 1970, 1978, 1998 онд Бангкок хотод зохиогдож байснаар нэг үндэстэн хамгийн олон удаа зохиогдсон наадмуудын дээд амжилтыг Тайланд эзэмшдэг байв. Тайланд нь сонирхолтой тохиолдлоор Азийн наадмын эрхүүдийн авч байсан бөгөөд 1970 оны наадмыг Сөүлд зохион байгуулах ёстой байсан ч хөрш БНАСАУ-аас аюулгүй байдалд заналхийлсэн гэсэн үндэслэлээр Бангкок хот руу шилжсэн. Харин 1978 онд санхүүгийн шалтгаанаар Сингапур наадмыг зохион байгуулах боломжгүй болсноор дахин Бангкок хотод уг наадам зохиогдож байжээ.

    Азийн наадамтай холбоотой сонирхолтой таван үйл явдал

    "Инчон 2014"-ийн Боксын луйвар ба нулимс дуслуулсан явдал

    Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн боксын Дэлхийн аварга асан Энэтхэгийн тамирчин Лайшрам Сарита Деви талбайн эзэн боксчин Пак Жи Натай тулалдахдаа илт илүүрхэж байсан бөгөөд аваргын тоглолтод тоглох эрхээ авахад ойрхон байлаа. 

    Дөрвөн үе дараалан илүүрхэж байсан ч гурван шүүгч гурвуулаа Пак руу тэмцээнийг ялалтын оноог өгсөн. Шүүгч Пак Жи Нагын гарыг дээш өргөхөд Сарита ихэд бухимдсанаа нууж чадалгүй арга буюу нулимс дуслуулан нутаг буцаж байсан удаатай. Медаль гардуулах ёслолын үед тэрээр хүрэл медалиа зүүхээс татгалзаж, улмаар финалд Хятадын ирээдүйн олимпын мөнгөн медальт Инь Жунхуад ялагдсан Пакийн хүзүүнд зүүжээ. Энэ үйл явдлын дараагаар олон улсын сонирхогчдын боксын холбооноос Саритаг спортын ур чадвар дутмаг гэсэн үндэслэлээр олон улсын тэмцээнд оролцох эрхийг нэг жилээр хасчээ. 

    Азийн наадамтай холбоотой сонирхолтой таван үйл явдал

    Бидний сайн мэдэхгүй Кабадди, хөлний волейбол, крикет зэрэг нь Азийн наадмын сонирхолтой спортууд

    Анхны Азийн наадам 1951 онд Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод усан спорт /усанд сэлэх, усанд шумбах, усан поло/, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, дугуйн спорт, хөл бөмбөг, хүндийн өргөлт гэсэн зургаан төрлөөр зохиогдсон. Кабадди бол Энэтхэгт олны сонирхол татсан спорт бөгөөд нэг багийн тоглогч талбайн эсрэг талын хагасыг гаталж, буцаж ирэхээсээ өмнө аль болох олон өрсөлдөгчөө "довтолж"-д оноогоо нэмдэг спорт. Харин Сепак такрав буюу хөлний волейбол нь нэг талдаа гурван тоглогчтой бадминтоны талбайд волейбол, хөлбөмбөг хоёрыг хослуулан өрсөлддөг. 

    Азийн наадамтай холбоотой сонирхолтой таван үйл явдал

    Наадмын үнэ цэнтэй тоглогчийн шагнал

    Медаль нь ихэнх тамирчдын зорьдог хамгийн том зорилго боловч 1998 онд Бангкок Азийн наадмын үеэр хамгийн үнэ цэнэтэй тоглогчын шагналыг олгож эхэлсэн.

    Сүүлд "Жакарта-Палембанг 2018" наадамд Японы усанд спортын тамирчин Ики Рикако багийнхаа хамтаар зургаан алт, хоёр мөнгөн медаль хүртэн зургаан наадамд дөрвөн удаа түрүүлж үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртэж байв. 

    Уг шагналыг өмнө нь дөрвөн усанд сэлэгч авсан ба Японы гүйлтийн тамирчин Ито Кожи, Хятадын бадминтоны домогт тоглогч Лин Дан нар хүртэж байжээ. 

    Азийн наадамтай холбоотой сонирхолтой таван үйл явдал

    “Инчон-2014”-д гарсан Хулгай

    Инчон-2014 наадмын хамгийн хачирхалтай явдал нь Японы усанд сэлэгч Томита Наояад тохиолдсон юм.

    Эрэгтэйчүүдийн 200 метрийн мэлхий сэлэлтийн аваргыг хамгаалж байсан тамирчин орон нутгийн мэдээллийн агентлагийн сэтгүүлчийн камерыг усан сангийн хажуугаас хулгайлсан хэргээр тус тэмцээнээс хасагдсан байна.

    Томитагийн үйлдэл хяналтын камерт бичигдсэн бөгөөд Японы усан сэлэлтийн холбоо түүнийг 18 сараар тэмцээнд оролцох эрхийг хассан. Япон руу буцах эрхийг нь олгохын тулд нэг сая солонгос вон -ын торгууль төлөхийн өмнө тэрээр гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Хожим нь тэрээр хэргээ хүлээхээсээ татгалзаж, надад хорссон хэн нэгэн миний цүнхэнд хийсэн гэж мэдэгдээд хэдэн сарын дараа Инчон дахин буцаж хэрэг нь шүүхэд шилжсэн байна. 

    Азийн наадамтай холбоотой сонирхолтой таван үйл явдал