Найм дахь өдрөө үргэлжилж буй Азийн наадмын сагсан бөмбөгийн хэсгийн тоглолтууд үргэлжилж манай эмэгтэйчүүдийн баг Индонези улсын багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийлээ. Дөрвөн үеийн турш өрсөлдөөнтэй үргэлжилсний эцэст Индонезийн багт 5 онооны зөрүүтэй 69-64 харьцаатай хожигдлоо. Эхний гурван үе манай багийн давамгайлал дунд өрнөсөн ч шийдвэрлэх 4-р үед хамгаалалт довтолгоо суларч эсрэг багт 24 оноо алдсан ба манай баг 16 оноо авсан нь хожигдлын шалтгаан болов. Ийнхүү Индонезийн багт хожигдсоноор эмэгтэй шигшээ багийн Азийн наадам дахь аялал үүгээр өндөрлөлөө. Тус тоглолтод О.Хулан онцгой тоглолт үзүүлж 22 оноо 6 самбар, Б.Болор-Эрдэнэ 14 оноо 8 самбар, Б.Цацрал 8 оноо аван багаа тэргүүллээ.
Гэрэл зургийг Э.Харцага