MSports logo
Түүхэндээ анх удаа сагсан бөмбөгийн 3х3 төрөлд мөнгөн медаль хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 1

  • Түүхэндээ анх удаа сагсан бөмбөгийн 3х3 төрөлд мөнгөн медаль хүртлээ

    Азийн 19 дэх удаагийн сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тэмцээн өнөөдөр өндөрлөж манай эмэгтэй шигшээ баг түүхэндээ анх удаа мөнгөн медаль хүртлээ. Хагас шигшээд Тайваны багийг эцсийн мөчид ялан шигшээ тоглолтод зохион байгуулагч БНХАУ-тай алтан медалийн төлөө өрсөлдсөн манай баг 12-21 харьцаатай хожигдсон ч Монгол улсын сагсан бөмбөгийн 3х3 төрөл ямар өндөр түвшинд хөгжсөн байгааг Азийн орнуудад таниулж чадлаа. Улмаар манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд медалийн тоог хүрэл, мөнгөн медалиар нэмж чадлаа. Тус тоглолтод Б.Ариунцэцэг 6 оноо, Ө.Индра 3 оноо, Ц.Болорцэцэг 2 оноо, Э.Нарангоо 1 оноо тус тус бүртгүүллээ. Хэдийгээр манай шигшээ аваргын төлөө хожигдсон ч энэ хүрэлх замдаа хэсгээ тэргүүлж, чадварлаг Тайландын багийг хожин гарч ирсэн нь цаашдаа ямар нөөц боломж байгааг харуулсан тэмцээн боллоо.  

    Гэрэл зургийг Д.Амаржаргал

    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover