Нийслэлийн 9 дүүрэг болон Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дундах аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын тэмцээн шинэчилсэн системээр лигийн журмаар 2025.11.14-ний өдөр нээлтээ хийж амжилттай үргэлжилж байна.
Энэхүү тэмцээнийг Нийслэлийн биеийн тамир спортын газар болон Монголын спортын шийдэл ХХК /msports/ хамтран зохион байгуулж, нийслэлийн 9 дүүргийн биеийн тамир спортын газрууд дэмжин хамтран ажиллаж цар хүрээгээ тэлсээр байна.





