1.15+ рейтингтэй, clutch хийж чаддаг, тогтвортой rifler тоглогчийг бол ихэнх хүмүүс топ-10 багт орно гэж бодно. Гэтэл Senzu дараагийн 6 сарын хугацаанд Passion UA багт зээлээр тоглохоор болсон (дараа нь худалдан авах боломжтой). Гэтэл Passion UA нь Cologne Major-д урилга авч чадахгүй байх эрсдэлтэй баг юм. Багийн CEO Артемийс Рябовсын хэлснээр тэд Senzu-г авахдаа хоёр давуу тал ашигласан:
1-NAVI-гаас илүү санал тавьсан (гэхдээ NAVI энэ мэдээллийг үгүйсгэсэн)
2-Багийн эзэн, хөлбөмбөгчин Александр Зинченко биечлэн оролцож, төслийн зорилго болон Senzu-ийн үүргийг тайлбарласан
Одоогоор Passion UA нь CS2-ийн хамгийн олон улсын бүрэлдэхүүнтэй багуудын нэг болсон. Тэдний бүрэлдэхүүнд:
- Украин Vladyslav "Kvem" Korol
- Өмнөд Африк Johnny "JT" Theodosiou
- Аргентин Santino "try" Rigal
- АНУ Nicholas "nickx" Lee
- Монгол Азбаяр "Senzu" Мөнхболд гэсэн 5 тивийн тоглогчид багтсан.
Мөн Michael “Grim” Wince удахгүй NRG багт нэгдэхээр болж, энэ нь Passion UA-ийн томоохон шинэчлэлийн эхлэл гэж дасгалжуулагч Tiaan “T.c” Coertzen мэдэгдсэн.