MSports logo
ДОХА ХОТ 2025 ОНЫ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ДАШТ-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧААР СОНГОГДЛОО
  • А
    Админ

    12 сарын 6

  • ДОХА ХОТ 2025 ОНЫ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ДАШТ-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧААР СОНГОГДЛОО

    Амман хотноо болсон Олон улсын ширээний теннисний холбооны дээд хэмжээний уулзалтын үр дүнд 2025 оны дэлхийн ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагчаар Катарын нийслэл Доха сонгогдлоо. Иорданы нийслэлд болсон тус холбооны анхны дээд хэмжээний уулзалтын сүүлийн өдөр жилийн ерөнхий хурлын гишүүдийн санал хураалтаар Доха Испанийн Аликантег 57:39-ийн харьцаатай хожин, ДАШТ-ийг зохион байгуулах эрхтэй болжээ.  Доха өмнө нь өнгөрсөн оны гуравдугаар сард Дэлхийн ширээний теннисний “Contender болон Star Contender” тэмцээнийг зохион байгуулж байсан. Олон улсын ширээний теннисний холбооны дээд хэмжээний уулзалтыг 2023 онд дахин хийхээр төлөвлөж байгаа бөгөөд албан тушаалтнууд уулзалт хэрхэн өрнөсөнд баяртай байна.

    Холбооны Ерөнхийлөгч Петра Сорлинг хэлэхдээ "Ийм гайхалтай дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан Йорданы зохион байгуулагчдад талархал илэрхийлье. Бидний яриа хэлэлцээнээс авах зүйл маш их байгаа бөгөөд хэлэлцсэн олон санаагаа хэрэгжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна" гэж хэлжээ.  2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Африкийн Дурбан хотод зохиогдоно. Зохион байгуулагчид болон гишүүн холбоод Өмнөд Африкт болох тэмцээнд анхаарлаа төвлөрүүлж, дараа нь чуулганы хуралдаанаар хэлэлцсэн асуудалд бүрэн анхаарлаа хандуулна гэж найдаж ийм шийдвэр гаргажээ. Мөн дээд хэмжээний уулзалтын үеэр холбооны сан анхны TT4Health Festival-ыг зохион байгуулснаа зарлав. Энэ нь эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах бусад арга хэмжээний хүрээнд зохиогдоно.  2023 оны арга хэмжээ Грекийн Крит арал дээр арваннэгдүгээр сард болох гэж байгаа ч яг товыг хараахан зарлаагүй байна. Олон улсын ширээний теннисний холбооны мэдэгдэлд "TT4Health наадам нь ширээний теннисний эдгээр нийгэмд үзүүлэх ашиг тусыг харуулах бөгөөд ширээний теннисний тогтмол дасгал нь бүх тоглогчдын нийгэм, оюун ухаан, бие бялдрын сайн сайхан байдлыг хэрхэн сайжруулдаг болохыг шинжлэх ухааны судалгаагаар харуулах болно." гэв.