330,0000 долларын шагналын сантай "Blast Open Fall 2025" тэмцээнд оролцох эрхийн төлөөх "BLAST ASIA RISINGS ULAANBAATAR" тэмцээн 08-р сарын 03-нд Улаанбаатар хотноо М Банк Аренад зохиогдох гэж байна.
"Blast Open Fall 2025" тэмцээнд нийт 16 баг өрсөлдөх баг эхний 12 баг шууд чансаагаа уригдаж оролцоно. Харин үлдсэн дөрвөн баг нь тив тивээс урьдчилсан шатанд шалгарсан багууд оролцоно. Урьдчилсан шатанд Ази тивээс шалгарах цорын ганц багийг Монгол улсад "BLAST ASIA RISINGS ULAANBAATAR" тэмцээнээс шалгаруулах болно.
Тэмцээнийг ESN - Esports Network-оос зохион байгуулах ба энэхүү тэмцээнд оролцох найман баг аль хэдийн тодорхой болжээ. Томоохон багуудаас БНХАУ-ын "TYLOO" баг оролцох байсан ч визний асуудлаас шалтгаалж оролцох боломжгүй болсон тул VRS оноогоороо Монголын "THE HUNS ESPORTS" баг тэднийг орлон оролцохоор болсон байна. Ийнхүү тус тэмцээнд:
Lynn Vision
FlyQuest
Chinggis Warriors
The Huns Esports
Alter Ego
Eruption
Housebets
Fengda Gaming багууд оролцоно.