MSports logo
Хамгийн алдартай Эль Класикогийн тоглолтуудыг эргэн санацгаая
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 21

  • Хамгийн алдартай Эль Класикогийн тоглолтуудыг эргэн санацгаая
    Хөлбөмбөгийн клубүүдийн түүхэн дэх хамгийн хүчтэй өрсөлдөгчид болох Реал Мадрид болон Барселона багуудын мартагдашгүй тоглолтуудын тоймыг олон улсын томоохон бүүкмэйкер 1xbet-ийн зүгээс бэлтгэсэн тоймыг хүргэж байна.

    РЕАЛ МАДРИДЫН ЭСРЭГ БАРСЕЛОНА – 0:5 (1974 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 16-НЫ ӨДӨР, ЛА ЛИГ)

    Йохан Кройф Барселонагийн төлөөх эхний тоглолтоосоо л эхлэн багийн лидер болж, багаа 1960 оноос хойших анхны лигийн цомд нь хөтөлсөн түүхтэй. Тэдгээр жилүүдэд Каталонийн баг болон нийслэл Мадридаар нэрлэгдсэн баг хоёрын өрсөлдөөн одоогийнхоос ч илүү халуухан, ширүүхэн байв. Тиймээс Барселонад багийнхаа сүр хүчний бэлгэ тэмдэг болгох агуу ялалт хэрэгтэй байв. Тэр л өдөр Барселона гайхалтай ялалтыг байгуулсан бөгөөд Асенсигийн хоёр болон Кройфф, Хуан Карлос, Уго Сотил нарын тус бүр нэг гоолын ачаар Реалыг фанатуудынх нь өмнө бут ниргэж, цочирдуулсан юм. 


    Хамгийн алдартай Эль Класикогийн тоглолтуудыг эргэн санацгаая

    БАРСЕЛОНАГИЙН ЭСРЭГ РЕАЛ МАДРИД – 2:0 (2000 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2-НЫ ӨДӨР, ЛА ЛИГ)

    Энэхүү Эль Класико өмнөхүүдээ бодвол илүү өөр өрнөлтэй болсон. Луис Энрике болон Симао нарын гоол Барселонад хожил авчирсан. Бүх хүний анхаарал Луиш Фигу дээр байсан юм. Түүний хувьд энэ тоглолтоос хэдхэн сарын өмнө Барселонаг орхиж, Реал Мадридад нэгдсэн байв. Португал эр Барселонагийн фанатуудын уур хилэн, үзэн ядалтыг мэдэрч, тэдний хувьд урвагч болсон байлаа. Фанатууд түүн рүү гахайн толгой шидсэн түүхтэй. Луиш ч энэ үйл явдлаас болж, сайн тоглож чадаагүй. 


    Хамгийн алдартай Эль Класикогийн тоглолтуудыг эргэн санацгаая

    БАРСЕЛОНАГИЙН ЭСРЭГ РЕАЛ МАДРИД – 5:0 (2010 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29-НЫ ӨДӨР, ЛА ЛИГ)

    Пеп Гвардиолагийн гайхалтай амжилтын дараа Мадридын баг Кристиано Роналдо тэргүүтэй оддыг багтаа авчрахаар зуу, зуун сая еврог зарцуулж байлаа. 2010 оны зун Жозе Моуриньо тус багийн ахлах дасгалжуулагчаар томилогдож, дэлхийн шилдгүүдийн нэгт тооцогдож байв. “Онцгой нэгэн” анхны Эль Класикодоо алдарт “автобус” тактикаа хэрэгжүүлж, Барселонатай эн тэнцүү тоглохыг шийдсэн хэрэг. Гэсэн хэдий ч Гвардиолагийн баг ид үе дээрээ байгаа гэдгээ харуулж, Давид Вилла хоёр, Шави, Педро, Жеффрен нар тус бүр нэг гоолыг оруулжээ. “1xBet”-ийн албан ёсны хамтрагч Барселона клуб Пепийн удирдлага дор үзэгчдийг алмайруулсан олон гайхалтай тоглолтыг толилуулсан. Гэхдээ энэ тоглолт магадгүй хамгийн шилдэг нь байх. 


    Хамгийн алдартай Эль Класикогийн тоглолтуудыг эргэн санацгаая

    РЕАЛ МАДРИДЫН ЭСРЭГ БАРСЕЛОНА – 0:2 (2011 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27-НЫ ӨДӨР, АВАРГУУДЫН ЛИГИЙН ХАГАС ШИГШЭЭ)

    Энэхүү тоглолтоос долоо хоногийн өмнө Мадрид Испанийн цомын финалд Барселонаг хожчихсон байв. Тухайн тоглолтдоо тэд гурван хагас хамгаалагчтай хамгаалалтын тактик ашигласан хэрэг. Реад Мадридын фанатууд ч иймэрхүү хожлыг төдийлөн таашаадаггүй. Эль Класико байсан ч тэр шүү дээ. Гэхдээ энэ үед баярлахаас өөр сонголт байсангүй. Эцэст нь энэ үед тэдний мөнхийн өрсөлдөгч дэндүү хүчирхэг байсан юм. Жозе Моуриньо яаж ч байсан ял гэх филосифитой. Тиймээс тэрбээр Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтын өмнө өөрийн дуртай аргаа ашигласан хэрэг. Тэрбээр Гвардиолаг ч өдөж, Пеп тэсгэл алдан түүнийг Португалиар “путо жефе” гэх доромж үгээр тодорхойлсон. 

    Реал Мадрид энэхүү тоглолтод цомын финалд тоглосоноосоо ч илүү хамгаалж тоглосон. Удаан хугацаанд тэдэнд гоол оруулах байтугай гоолын боломж ч үүсгэх сиймхий гарсангүй. Хоёрдугаар хагаст Пепегийн хэл амтай улаан хуудас бүхнийг өөрчилсөн. Реал арван хүнтэйгээр бүх бүсийн хамгаалалтаа удаан барьж чадахгүй болж, Месси ч хоёр сайхан боломжийг алдав. Лео хоёр дахь гоолоо оруулахдаа Мадридын бүтэн хамгаалалтыг сэтэлсэн нь Эль Класикогийн алтан санд үүрд хадгалагдах биз. 

    Тоглолтын дараа ч хөгжилтэй зүйл тохиосон. Моуриньо тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр бүгдийг шүүмжилж “Би яагаад гэдгийг нь мэдэхгүй байна” гэж давтсаар байв. Энэ үгс нь ч Эль Класикогийн алтан санд үүрд үлдэх болно. 

    Хамгийн алдартай Эль Класикогийн тоглолтуудыг эргэн санацгаая
    Та бүхэн Эль Класикогийн гайхалтай үйл явдлуудын мэдээллийг “1xBet Mongolia”-аас хүлээн авч үзээрэй. ,

    Орчуулгийн мэдээ.