MSports logo
Танилц: "ФИБА Азийн аварга-2025" тэмцээнд оролцох 16 багуудын сугалаа явагдаж дууслаа
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 9

  • Танилц: "ФИБА Азийн аварга-2025" тэмцээнд оролцох 16 багуудын сугалаа явагдаж дууслаа

    Энэ оны 08-р сарын 05-аас 17-ны хооронд Саудын Арабын Жедда хотод зохиогдох сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох нийт 16 баг өнгөрөгч сард тодорсон бол хэсгийн сугалаа өчигдөр явагдаж дууслаа.

    Тус тэмцээнд оролцох эрхийн төлөөх урьдчилсан шатний G хэсэгт Хятадын Тайван, Гуам, Тайланд зэрэг багууд өрсөлдсөн бол H хэсэгт Энэтхэг, Ирак, Бахрайны багууд хэсэг бүрээс хоёр эрхийн төлөө өрсөлдсөн юм.

    Хятадын Тайпэй, Гуам багууд аль аль нь Тайландыг буулгаж аван хэсгээсээ шалгарсан бол H хэсэгт Энэтхэг, Ирак хоёр Бахрайныг буулган авч сүүлчийн тасалбарын эзэд болсон юм.

    Тэд ийнхүү 2024 оны 2-р сараас энэ оны 2-р сар хүртэл гурван цонхоор зохион байгуулагдсан Тивийн цомын тэмцээнд зохион байгуулагч Саудын Араб болон бусад шилдэг 11 багтай нэгдсэн юм.

    Өчигдөр болсон сугалаагаар сонгогдсон хэсгийн оноолтыг сонирхуулж байна.


    Танилц: "ФИБА Азийн аварга-2025" тэмцээнд оролцох 16 багуудын сугалаа явагдаж дууслаа

    Дээр 16 багийн хэсгээ тэргүүлэгч шилдэг дөрвөн баг автоматаар шөвгийн наймд шалгарах бол 2,3-р байраар шалгарасан багууд дахин шөвгийн наймд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө. Шөвгийн наймаас эхлэн багууд хасагдах журмаар тоглох ба хагас шигшээгээс шалгарсан баг аваргын төлөө, хожигдсон баг нь хүрэл медалийн төлөө тоглох хуваарьтай.

    Танилц: "ФИБА Азийн аварга-2025" тэмцээнд оролцох 16 багуудын сугалаа явагдаж дууслаа

    FIBA-ын албан ёсны хамтрагч 1хbet