MSports logo
Олон улсын ширээний теннисний чансаанд 23-т бичигдэж байсан БНХАУ-ын тамирчин Лью Фэй Монголын дээд лигт
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 9

  • Олон улсын ширээний теннисний чансаанд 23-т бичигдэж байсан БНХАУ-ын тамирчин Лью Фэй Монголын дээд лигт

    Монголын ширээний Теннисийн Дээд лигийн хоёр дахь ээлжийн тоглолтууд үргэлжилж байна. 17 дахь удаагаа зохиогдож буй тус лигт нэгэн онцлог гадаад тамирчин ирсэн нь БНХАУ-ын ширээний теннисчин Лью Фэй. Тэрбээр Итгэлт Санхүү клубт нэгдэн өрсөлдөж байна.

    1994 онд төрсөн өдгөө 31 настай түүний хувьд ITTF буюу Олон улсын ширээний теннисийн холбооны дэлхийн чансаанд 2015 онд 23-т хүртэл эрэмбэлэгдэж байсан удаатай. Хамгийн сүүлд 2022 оны дөрөвдүгээр сард 82-т эрэмбэлэгдэж байжээ.

    Замналдаа ITTF-ийн тэмцээнд 11 удаа оролцож, 44 тоглолтод оролцохдоо 33 ялалт авсан байна.

    Олон улсын ширээний теннисний чансаанд 23-т бичигдэж байсан БНХАУ-ын тамирчин Лью Фэй Монголын дээд лигт

    Монголын ширээний Теннисийн дээд лигийн 2025 оны улиралд Итгэлт Санхүү клубээс оролцохдоо өдгөө нийт зургаан тоглолт хийсэн ба нэг ч сет алдалгүй бүх тоглогчдийг 3-0 харьцаатай буулгаж авсан юм.

    Харин Итгэлт Санхүү клубийн тухайд өмнө нь байсан ОУХМ Б.Болор-Эрдэнэ чансаа өндөр тамирчин тул Сүхбаатар Цайрт Минерал багт шилжин Дээд лигт өрсөлдөхөөр болжээ.

    Харин түүний оронд Б.Должинзуу Итгэлт Санхүү клубт орсон байна.

    Үднэсний Дээд лигийн хоёрдугаар тойргийн дөрөв дэх тоглолтууд энэ баасан гарагт буюу 04-р сарын 11-нд ширээний теннисийн "Оч" клубт үргэлжлэн явагдана.