MSports logo
“Ханжоу-2022” Азийн наадмын 09.28-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 28

  • “Ханжоу-2022” Азийн наадмын 09.28-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна

    Азийн 19 дэх удаагийн наадмын 5 дахь өдөр буюу 09.28-ны өдөр болсон Монголын баг тамирчдаас 3х3 төрөлд эрэгтэй баг хэсгээсээ гарах болзлоо хангаж, Боксын спортоос О.Төгөлдөр, Т.Номин-Эрдэнэ нар шигшээ наймд шалгарч, Крикетийн шигшээ баг анх удаа олон улсын тэмцээнд оролцов. Гольфийн талбайд хамгийн ахмад настай Д.Ичинноров /37 настай/ тамирчин өрсөлдөж байна. 

    1.  Сагсанбөмбөг 3х3 төрөл

    Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тэмцээний А хэсэгт таарсан Хонгконгын багтай 17:00 цагаас тоглон 21-19 харьцаатай ялалт байгууллаа. Ингэснээр манай баг эхний хоёр тоглолтоо хожилоор үргэлжлүүлж байна. Тус тоглолтод М.Өлзий-Орших 9, Б.Сүхбат 9, Ц. Батзаяа 2 оноо тус тус авч манай баг хэсгээсээ шалгарлаа.

    “Ханжоу-2022” Азийн наадмын 09.28-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна

    2. Бадминтон 

    Бадминтоны эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн багын төрөл 09:00 цагаас эхэлсэн ба эрэгтэйчүүдийн баг Непал улсын багтай таарч Ж.Гэрэлсүх, Б. Хувьтөгөлдөр нар 0-2, О.Энхбат, М.Золзаяа 0-2 харьцаатай ялагдаж Э.Сумьяасүрэн 2-1 харьцаатай ялсан ч нийлбэр дүнгээр 3-1 болж эрэгтэйчүүдийн багийн төрөлд ялагдлаа. Уг тоглолтын араас эмэгтэйчүүдийн багын төрөлд манай баг Энэтхэгийн багтай таарч тоглон Г.Мягмарцэрэн, Д.Хэрлэн, Б.Хулангоо нар тус бүр ялагдаж 0-3 харьцаатай ялагдав.  

    “Ханжоу-2022” Азийн наадмын 09.28-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна

    3. Бокс

    16:30 цагаас боксийн спортын 71 кг-ын жинд тулалдсан О.Төгөлдөр Тайландын тамирчин Е.Пеерапаттай гурван үе тулалдаж 5:0 харьцаатайгаар буулган авч шигшээ наймд шалгарлаа. Тэрээр өмнөх шатанд Афганистаны тамирчинг ялсан бол өнөөдөр хоёр дахь ялалтаа авлаа. 

    19:30 минутаас боксын спортын эмэгтэйчүүдийн 60 кг-ын тоглолтууд явагдаж Төгсжаргалын Номин-Эрдэнэ Японы тамирчин Аяака Тагучитай оноолт таарч 5:0 харьцаатай ялалт байгуулснаар шигшээ наймд тулалдахаар боллоо. Ийнхүү өнөөдөр тулалдсан хоёр шилэн бээлийтэн маань тулаанаа хийж О.Төгөлдөр болон Т.Номин-Эрдэнэ нар тэмцээнээ цааш үргэлжүүлэхээр боллоо.  

    “Ханжоу-2022” Азийн наадмын 09.28-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна

    4. Крикет

    Крикетийн спортын төрөлд анх удаа олон улсын тэмцээнд өрсөлдөж буй манай эрэгтэй шигшээ баг 14:00 цагаас Мальдив улсын багтай А хэсэг таарсан ба 60/9 - 61/2 харьцаатай ялагдал хүлээлээ.  Өчигдөр манай баг дэлхийд чансаагаараа 16-д явж буй Балба улсын багтай тоглож суралцах зүйл ихтэйгээр хожигдсон юм.  

    “Ханжоу-2022” Азийн наадмын 09.28-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна

    5. Сквош

    12:30 минутаас эхэлсэн Сквош теннисний төрөлд О.Алтанхуяг дасгалжуулагчтай манай эмэгтэйчүүдийн баг А хэсэгт Тайландын багтай таарсан ба А.Уянга П.Анантанатай таарч тоглон 3-0 харьцаатай хожигдож, Б.Уранмандах Н.Супакорнтой тоглон мөн 3-0 харьцаатай дууссанаар нийлбэр дүнгээр 3-0 харьцаатай ялагдал хүлээлээ.

    “Ханжоу-2022” Азийн наадмын 09.28-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна

    6. Ширээний теннис

    11:00 цагаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд М.Ундрам Тайландын тамирчинтай тоглон 0-4 харьцаатай

    11:45 цагаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Болор-Эрдэнэ ХонгКонгын тамирчинтай тоглон 1-4 харьцаатай     

    12:30 цагаас эрэгтэйчүүдийн хосын төрөлд А.Билгүүн, М.Тэмүүлэн нар Хятадын Тайваны хос тамирчинтай тоглон 0-3 харьцаатай 

    13:05 цагаас эрэгтэйчүүдийн хосын төрөлд Г.Сэр-Од М.Манлайжаргал нар Энэтхэгийн тамирчидтай тоглон 0-3 харьцаатай

    16:00 цагаас эмэгтэйчүүдийн хосын төрөлд Б.Должинзүү, Ө. Балжинням нар Японы тамирчидтай тоглон 0-3 харьцаатай 

    16:35 цагаас эмэгтэйчүүдийн хосын төрөлд Б.Болор-Эрдэнэ, М.Ундрам нар БНАСАУ-ын тамирчидтай тоглон 0-3 харьцаатай тус тус ялагдал хүлээлээ. 

    7. Усанд сэлэлт 

    10:00 цагаас эмэгтэйчүүдийн 50м чөлөөт сэлэлтийн төрөлд Б.Энххүслэн, Ү.Нандин-Эрдэнэ нар гурав дахь гараанд гарч уралдан Б.Энххүслэн 26.98 амжилттайгаар 6-рт,     Ү.Нандин-Эрдэнэ 28.99 амжилттайгаар гараандаа 8-р жагслаа. 

    10:10 минутаас эрэгтэйчүүдийн эрвээхэй сэлэлтийн төрөлд хоёр дахь гараанд гарч өрсөлдсөн С.Содмандах 26.81 секундэд барианд орж гараанийхаа 5-т эрэмбэлэгдэв. 

    10:23 минутаас эмэгтэйчүүдийн 200м мэлхий сэлэлтийн төрөлд өрсөлдсөн Э. Эрмүүн 3:18.77 секундэд барианд орж гарааныхаа 5-р байрт, түүний дараагийн гараанд уралдсан Б.Марал 3:03.31 секундэд гарааныхаа 6-р байрт орж ирлээ. 

    10:39 минутаас эрэгтэйчүүдийн 200м мэлхий сэлэлтийн төрөлд өрсөлдсөн Ц.Гүнбилэг 2:37.48 амжилттайгаар, А.Билэгт 2:44.69 амжилттайгаар тус тус уралдлаа. 

    10:55 минутаас эрэгтэйчүүдийн 800м чөлөөт сэлэлтийн төрөлд эхний гараанд уралдсан Д.Төрмөнх 9:14.07 секундэд барианд орж, Г.Майдар түүний араас 9:14.20 секундэд орж ирэн шигшээ тоглолтод шалгарч чадсангүй. 

    8. Буудлага

    09:00 цагаас 10м спорт гар бууны төрөлд Э.Даваахүү, П.Тэргэл, О.Төгөлдөр нар цэц мэргэнээ шалгасан. Урьдчилсан шатанд манай багаас ОУХМ Э.Даваахүү 575 оноогоор  21-р байр, П.Тэргэл 565 оноогоор 37-р байр, О.Төгөлдөр 559 оноогоор 50-р байр тус тус эзэлж Азийн наадмаа өндөрлүүллээ. Нийлбэр дүнгээр манай баг 12-р байр эзэллээ.

    “Ханжоу-2022” Азийн наадмын 09.28-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна

    9. Гольф

    Гольфийн төрөл өглөө 06.30 цагаас эхэлж эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 16 орны 40 тамирчин оролцож буйгаас манай улсаас Долгорсүрэнгийн Ичинноров, Хасарын Тэлмэн нар өрсөлдөв.

    Харин эрэгтэйчүүдийн ангилалд Батсайханы Алтайбаатар, Чинбатын Бат-Амгалан, Жамбалдоржийн Маргад, Жаргалсайханы Анарбат нар оролцож байна.

    Гольфийн төрөл дөрвөн өдөр үргэлжлээд аравдугаар сарын 1-нд дүнгээ гаргах юм.

    Сонирхуулахад, манай гольфчин Д.Ичинноров тэмцээнд оролцогчдоос хамгийн ахмад (37 настай) нь аж.

    “Ханжоу-2022” Азийн наадмын 09.28-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна

    Харин яг одоо Монгол улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Хонгконгын багтай хэсгийн хоёр дахь тоглолтоо хийж байна. Хэрвээ энэхү тоглолтод хожвол хэсгээс гурваар гарах болзлоо хангах юм.