MSports logo
Монголын сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй баг хоёр дахь хожлоо авч хэсгээсээ шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 28

  • Монголын сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй баг хоёр дахь хожлоо авч хэсгээсээ шалгарлаа

    Тав дахь өдрөө үргэлжилж буй Азийн наадмын сагсан бөмбөгийн 3х3 тоглолтууд үргэлжилж манай шигшээ баг хэсгийнхээ хоёр дахь хожлоо байгууллаа. Тэмцээний А хэсэгт таарсан Хонгконгын багтай 17:00 цагаас тоглон 21-19 харьцаатай үндсэн цагт ялсан юм. Ингэснээр манай баг хэсгээсээ шалгарах нь баттай боллоо. Тус тоглолтод М.Өлзий-Орших 9, Б.Сүхбат 9, Ц. Батзаяа 2 оноо тус тус авсан байна.