“Ханжоу-2022” наадмын тав дахь өдөр үргэлжилж Монголын Крикет, Сквош, Бадминтон, Гольфийн тоглолтууд болж өндөрлөлөө.
Бадминтоны эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн багын төрөл 09:00 цагаас эхэлсэн ба эрэгтэйчүүдийн баг Непал улсын багтай таарч Ж.Гэрэлсүх, Б. Хувьтөгөлдөр нар 0-2, О.Энхбат, М.Золзаяа 0-2 харьцаатай ялагдаж Э.Сумьяасүрэн 2-1 харьцаатай ялсан ч нийлбэр дүнгээр 3-1 болж эрэгтэйчүүдийн багийн төрөлд ялагдлаа. Уг тоглолтын араас эмэгтэйчүүдийн багын төрөлд манай баг Энэтхэгийн багтай таарч тоглон Г.Мягмарцэрэн, Д.Хэрлэн, Б.Хулангоо нар тус бүр ялагдаж 0-3 харьцаатай ялагдав.