MSports logo
УЛААНБААТАР ХОТНОО ЖҮДО БӨХИЙН ИХ ДУУЛГА ТЭМЦЭЭН ЭХЛЭХЭД 10 ХОНОГ ҮЛДЛЭЭ
  • А
    Админ

    6 сарын 15

  • УЛААНБААТАР ХОТНОО ЖҮДО БӨХИЙН ИХ ДУУЛГА ТЭМЦЭЭН ЭХЛЭХЭД 10 ХОНОГ ҮЛДЛЭЭ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо анх удаа Парис-2024 зуны олимпын наадмын албан ёсны оноог олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” өндөр зэрэглэлийн тэмцээн эхлэхэд 10 хоногийн хугацаа үлдлээ. Монгол Улсад 2012-2016 онд зохиогдсон Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал Чингис Хаан Гран При тэмцээн энэ жилээс зэрэглэл ахиж, Улаанбаатар Их Дуулга нэртэйгээр эргэн ирж байгаа нь энэ юм. Одоогийн байдлаар 29 орны 276 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

    Монголын жүдо бөхийн холбооноос талбайн эзний давуу эрхээ ашиглан, жин тус бүрд дөрвөн тамирчин зодоглуулах болжээ.
    Эрэгтэй
    60 кг - Э.Сумъяабазар, Э.Ариунболд, Б.Цогт-Очир, Б.Сүхбат
    66 кг - Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, Б.Нармандах, Г.Сод-Эрдэнэ
    73 кг - Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, Л.Анхзаяа, О.Уранбаяр
    81 кг - Г.Болор-Очир, Б.Мөррэнцэн, Т.Ренчиндорж, Б.Эрдэнэбаяр
    90 кг - Г.Алтанбагана, Г.Пунцэгцэрэн, Д.Мөнхтулга, Б.Мөнхбаяр
    -100 кг - Б.Гончигсүрэн, О.Хангал, Д.Нямхүү, Б.Сумъяабазар
    +100 кг - О.Цэцэнцэнгэл, Э.Мөнхжаргал, У.Балжинням

    Эмэгтэй
    48 кг - Г.Наранчимэг, Б.Баасанхүү, Б.Ойдовчимэд, Т.Ариунзаяа
    52 кг - Б.Хорлоодой, Ц.Гал-Од, Э.Номинтуяа, М.Нандин-Эрдэнэ
    57 кг - Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, Б.Алтанцэцэг, О.Оюунчимэг
    63 кг - Б.Ганхайч, Б.Баасанжаргал, С.Лхагвадулам, Л.Дэлгэрмаа
    70 кг - Ц.Энхчимэг, М.Даваасүрэн, Б.Ганзаяа, Ц.Мөнгөнтуяа
    -78 кг - Б.Ням-Эрдэнэ, О.Хүслэн, Б.Хонгорзул
    +78 кг - А.Адъяасүрэн, Д.Номинзул, М.Ууганжаргал, Д.Жаргалмаа.

    06/06-ний өдрөөс “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээний тасалбар худалдаанд гарсан юм. Тасалбарыг Спортын төв ордоноос худалдан авах боломжтой.