MSports logo
ОЛОН УЛСЫН БОКСЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ КРЕМЛЕВ СОНГУУЛЬ ШИНЭЭР ЯВУУЛАХАД БЭЛЭН БАЙНА
  • А
    Админ

    6 сарын 15

  • ОЛОН УЛСЫН БОКСЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ КРЕМЛЕВ СОНГУУЛЬ ШИНЭЭР ЯВУУЛАХАД БЭЛЭН БАЙНА

    Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Умар Кремлев Спортын арбитрын шүүх түүний өрсөлдөгч Борис ван дер Ворст нэр дэвших эрхтэй байх ёстой гэсэн шийдвэр гаргасны дараа тус байгууллагад шинэ сонгууль явуулахыг зөвлөжээ. Кремлев лхагва гарагийн орой мэдэгдэл гаргаж, Олон улсын сонирхогчдын боксын холбооны Удирдах зөвлөлд шинэ сонгууль явуулахыг зөвлөсөн захидал илгээсэн бөгөөд энэ нь Удирдах зөвлөлийн шийдвэр гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. "Холбооны гишүүн холбоодууд 2020 оны сонгуулийн үеэр болон энэ жил дахин надад итгэл үзүүлсэнд би талархаж байна. Хэрвээ спортын арбитрын шүүх миний өрсөлдөгчийг сонгуульд нэр дэвших эрхтэй байх ёстой гэж мэдэгдсэн бол шинэ сонгууль явуулъя." гэж Кремлев хэллээ.

    Харин Кремлевийн мэдэгдэлд ван дер Ворст хариулахдаа "Одоохондоо болоогүй байгаа ч энэ бол IBA доторх бүх зүйл цэгцрэх эхний чухал алхам. Би Олимпын боксын төлөө үргэлжлүүлэн тэмцэнэ. Спортын арбитрын шийдвэр нь бокст санаа тавьдаг хэн бүхэнд чухал юм." гэжээ. Ван дер Ворст сонгуулийн өмнөхөн Боксын хараат бус шударга байдлын нэгжээс сонгуульд оролцох эрхгүй гэж үзжээ. Өнгөрсөн сард Истанбул хотноо болсон тус байгууллагын Ерөнхий Ассамблейн үеэр ван дер Ворстын ОУБХ-ны сонгууль явуулахыг зогсоохын тулд яаралтай арга хэмжээ авах тухай хүсэлтийг хүлээн аваагүй тул Кремлев Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон. Ван дер Ворст уг шийдвэрийг эсэргүүцэн спортын арбитрын шүүхэд хандсан бөгөөд өчигдөр түүнийг сонгуульд нэр дэвшихийг зөвшөөрөх ёстой гэж үзсэн байна. Сонгуульд оролцох эрхээ хасуулсан ван дер Ворст, одоогийн Ерөнхийлөгч Кремлев болон өөр гурван нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа эрт эхлүүлсэн жижиг зөрчил гаргасан нь тогтоогджээ. Олон улсын сонирхогчдын боксын холбооны удирдах зөвлөл зургадугаар сарын 24-нд Швейцарийн Лозанна хотноо хуралдаж, "дараагийн алхмуудыг" хэлэлцэх ёстой.

    Н.Бэлгүүн