Нийслэлийн бүх ЕБС-ийн сургуулиудын дунд зохиогдож буй Улаанбатар Кап тэмцээнтэй Монголын Пайретс сагсан бөмбөгийн клуб албан ёсоор хамтран ажиллаж эхэллээ. Улаанбаатар кап тэмцээн нь Сагсан бөмбөг, Волейболын төрлөөр 10,000 гаруй сурагчид нийт зургаан сарын хугацаанд мэргэжлийн лигийн журмаар өрсөлдөж, аваргуудаа тодруулах юм.
Пайретс сагсан бөмбөгийн клуб нь сагсан бөмбөг тэр дундаа эмэгтэй сагсан бөмбөгийг Монгол улсад хөгжүүлэх, дотоодын өрсөлдөөн болон олон улсад чадварлаг тамирчдыг бий болгох зорилготой. Энэхүү зорилгын хүрээнд дотооддоо олон сургалт хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг ба Үндэсний Дээд лигт Mongolian Pirates Basketball Club-ээрээ өрсөлдөж байна. Ийнхүү Пайретс сагсан бөмбөгийн клуб нь өсвөр насны эмэгтэй хүүхдүүдийг Улаанбаатар кап тэмцээнээр дамжуулан сагсан бөмбөгт бага наснаас нь дурлуулж, чадварлаг, мэдлэгтэй, соёлтой, хүмүүжилтэй тамирчдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхээр Улаанбаатар Кап тэмцээний эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд Platinum хамтрагчаар ажиллахаар боллоо.






