Б.Мөнхзул нь 1993 онд Увс аймгийн Улаангом хотод төрж өссөн. Тэрбээр 2011 онд 10 жилээ төгсөөд, Улаанбаатар хотод шилжиж ирсэн. Ам бүл дөрвүүлээ. Түүний аав нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад одоо Увс аймгийн нисэхэд ажилладаг бол түүний ээж Монголын шугаман бүжгийн холбооны бүжгийн багшаар ажилладаг байна. Түүний гэр бүлд спортын удам байхгүй.
Фитнессээр тэрбээр 2015 оны 8-р сараас эхлэн 22 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Б.Мөнхзул буюу Мозу нь өвддөг, бие султай, туранхай хүүхэд байжээ. Энэ байдлаасаа болж биеэ чийрэгжүүлж, эрч хүчтэй болох зорилго тавьж анх бодибилдинг, фитнессийн спортоор хичээллэж эхэлсэн байна. Энэ хугацаанд шантрах үе байсан ялангуяа фитнесс хоолны дэглэм барих үед хоолны тал дээр шантрах үе гардаг байжээ. Хүн ходоодоо захираад сурвал бүх зүйлийг захирч чаддаг гэж үздэг. Бэлтгэлээс илүү хоолоо зохицуулах хүнд байсан гэнэ. Фитнессийн спортоор хичээллэсэн хүн маш их сэтгэлийн хаттай, ямар нэгэн байдлаар бууж өгдөггүй болдог. Эрч хүчтэй, өөрийгөө ялан дийлсэн, тэвчээртэй, тууштай шинж чанартай болдог учраас фитнессийн спортыг сонгож, дурлан хичээллэх илүү их дуртай болсон.
Сүүлийн 3-4 жилд түүнд чөлөөт цаг бараг гараагүй. Учир нь энэ хугацаанд өөрийгөө хөгжүүлэх, сурах тал дээр ихэнх цагаа зарцуулсан. Чөлөөт цаг гарах юм бол хайртай гэр бүлийнхэнтэйгээ цэвэр агаарт гарч, эрүүл байдлаар цаг хугацааг өнгөрүүлэхийг хичээдэг. Хотоос зайдуу эсвэл цэцэрлэгт хүрээлэнд цэвэр агаарт алхах дуртай. Алхах үед бодол цэгцэрч, олон гоё төлөвлөгөөнүүд гарч ирдэг гэж боддог. Бодибилдинг, фитнессээс гадна сагсан бөмбөгийн тоглолтуудыг үзэх дуртай. NBA байнга үздэг.
Түүний хувьд амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр бол эрүүл амьдралын хэв маягийг сонгосон явдал. Мөн өөрөө, өөрийгөө таньж мэддэг, дотоод хүнээ илүү тодорхойлдог сургалтад суусан нь хамгийн чухал сонголт, шийдвэр болж байсан. Хүн өөрөө, өөрийгөө таньж мэдээгүйгээр, яах гэж дэлхий ертөнц дээр байгаагаа мэдэхгүй амьдарвал бусад адгууснаас ялгагдахгүй учраас хүн дотоод ухамсраа хөгжүүлж, таньж мэдэх хэрэгтэй. Хүн өөрөө, өөрийгөө олох бол хамгийн чухал зүйл гэж боддог.
Түүний хамгийн их айдаг зүйл бол ӨВЧИН. Өвдөхөөс айдаг. Өвчин, зовлон гэдэг бол хамгийн хайр найргүй зүйл. Өвчтэй хүн хэн ч биш болж хувирдаг. Өвдөхөөр хүн ямар ч чадамжгүй болж хувирдаг. Ажиллая, хийж бүтээе гэж бодсон ч бие нь өвчнөөсөө болж хүчгүй болдог учраас өвдөхөөс хамгийн их айдаг.
Түүний дуртай хоол шөлтэй бүх төрлийн хоол. Б.Мөнхзул нь өвөө, эмээгийндээ өссөн. Түүний өвөө, эмээ нь түүнд лапша, цуйван гэсэн хоёр төрлийн хоол тогтмол хийж өгдөг байжээ. Долоо хоногийн бараг таван өдөр шөлтэй хоол иддэг байсан учраас шөлтэй хоолонд дуртай болсон.
Түүнд мэдрэмжтэй эрэгтэй хүн таалагддаг. Түүний найз залуу нь Мозугийн мэдрээгүй нарийн, торгон мэдрэмжийг мэдэрч чаддагт нь тэрбээр дуртай гэнэ. Тэрбээр 10 эрэгтэй хүний 7-8 нь нарийн, торгон мэдрэмжгүй гэж боддог. Түүний найз залуу нь хүнийг хараад тэр хүн ямар хүн бэ гэдгийг таньж мэдэж чаддаг шинж чанартай. Тэр байдалд нь илүү их татагдсан. Мөн найз залуугийнхаа худлаа ярьдаггүй, шударга байдаг байдалд нь дуртай.
Мозу нь онлайнаар дасгал, хичээл заадаг. Өөрийнхөө туулсан алдаа, оноогоо бусад хүмүүст зааж сургахыг хүссэн учраас энэ ажлаа хийдэг. Өөрийнх нь сурсан зүйлсээс хүмүүс зөвлөгөө, асуулт асуудаг болсон учраас багшлах үндэс болсон. Өөрийнхөө өөрчлөлтөө бусадтай хуваалцах эхлэл тавигдаж, хүнд худлаа зүйл зааж, хэлэх ёсгүй учраас өөрийгөө улам их хөгжүүлэх болсон. Онлайн хичээл анх 2017 онд зааж эхэлсэн. Тууштай онлайнаар хичээл дасгал 2020-2022 онд зааж байгаа. Энэ ажилдаа маш хайртай. Олон хүний амьдралын хэв маяг өөрчлөгдөж, бие галбир нь ч өөрчлөгдөж байгааг харахдаа аз жаргалтай болдог.
Түүний хувьд амьдралд хамгийн чухал зүйл БИБЛИ ном. Библиэс амьдарч байгаа цаг хугацаа, дэлхий ертөнцийг таньц мэдсэн. Хүн яагаад зовж, зүдэрч, уйтгарлаж, гуниглаж амьдрах болсон. Хүн дэлхий ертөнц дээр яаж амьдарвал зөв байх вэ, ирээдүйд юу болох вэ гэх зэрэг чухал зүйлсийг библиэс сурсан. Үлгэр дуурайлал авдаг хүн бол библийн дүрүүд. Библи гардаг хүмүүсээс үлгэр дуурайл, сургамж авдаг.
Сэтгэлээр унасан үедээ өмнө нь найз нөхөхтэйгөө уулздаг байсан бол одоо бол өөрчлөгдсөн. Би залбирдаг болсон. Залбирал гэдэг зүйл дотор байгаа асуудал бүрийг уудалж гаргахад тусалдаг.Залбирлыг бурхан сонсдог, бурханд бүх асуудлаа хэлчихээр бурхан миний залбирлыг сонсоод тэр асуудал бүрийн минь хариултыг ямар нэгэн байдлаар одоо биш юм гэхэд маргааш, нөгөөдөр, магадгүй хэдэн сарын дараа, хэдэн жилийн дараа ч гэсэн заавал харилж өгдөг. Яагаад гэвэл бурхан юм чинь хэзээ ч худлаа хэлдэггүй болохоор бид нарын сэтгэлээр унасан асуудал бүрийн хариултыг заавал хэлж өгдөг.