MSports logo
WNBA-ЫН ОД БРИТНИ ГРИНЕР ХОРИГДОЛ ХООРОНДЫН СОЛИЛЦООГООР СУЛЛАГДЛАА
  • А
    Админ

    12 сарын 8

  • WNBA-ЫН ОД БРИТНИ ГРИНЕР ХОРИГДОЛ ХООРОНДЫН СОЛИЛЦООГООР СУЛЛАГДЛАА

    WNBA-гийн од Бритни Гринер Оросын шоронгоос суллагдсан гэж ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт мэдэгдлээ. Гринерийг Оросын зэвсгийн наймаачин Виктор Буттай улс хоорондын хоригдол солилцоогоор солилцох тухай яриа, хэлэлцээр хэдэн сарын турш үргэлжилж ийнхүү солилцоонд хүрч, суллагджээ. Гэсэн хэдий ч Төрийн департамент буруугаар баривчлагдсан гэж мэдэгдсэн өөр нэг америк хүн Пол Уиланыг солилцоонд оруулаагүй болно. Байден Пүрэв гарагийн өглөө Цагаан ордонд Гринерийн эхнэр Череллтэй хамт "Тэр аюулгүй, тэр онгоцонд сууж, гэртээ харих замдаа явж байна. Орост хэдэн сар үндэслэлгүйгээр баривчлагдаж, тэвчихийн аргагүй нөхцөл байдалд хоригдсоны дараа Бритни удахгүй хайртай хүмүүсийнхээ дэргэд буцаж ирэх болно, тэр бүх хугацаанад гэр бүлийнхэнтэйгаа байх ёстой байсан." гэв.

    Харамсалтай нь, Орос улс бүрэн хууль бус шалтгаанаар Полын хэргийг Бритнигийнхээс өөрөөр үзжээ. Бид Полыг суллахыг хүссэн хэрэг хараахан амжилтгүй байгаа ч бууж өгөхгүй. Бид хэзээ ч бууж өгөхгүй гэж Америкийн тэргүүн хэлжээ. Гринер болон "Үхлийн худалдаачин" хочит Оросын зэвсгийн наймаачин Виктор Бут нар хоригдлуудыг солилцох үеэр бие биенийхээ хажуугаар өнгөрчээ. Тэд тус тусын нисэх онгоц руугаа алхаж, өөрийн улс руу ниссэн байна.  Барьцаалагдсан хүмүүсийн асуудал хариуцсан АНУ-ын тусгай элч Рожер Карстенс Гринерийг онгоцны дэргэд угтан авч, түүнийг гэртээ авчрахаар гар, бие оролцжээ. Хэш тос агуулсан тамхины хайрцаг хадгалсан хэргээр Москвагийн нисэх онгоцны буудалд саатуулагдаж байсан Гринерийн есөн сарын харгис хэрцгий амьдрал энэ мөчөөр дуусч байна. Тэрбээр наймдугаар сард есөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд саяхан Оросын нийслэлээс 300 милийн зайд байрлах хорих анги руу илгээгдээд байсан юм. Гринер Орос улсаас нисэн  Техас мужийн Сан Антонио хотод газардах төлөвтэй байна гэж АНУ-ын албаны хүн CNN-д мэдэгдэж байна.

     

    Н.Бэлгүүн