MSports logo
"UEFA Nations League" Итали vs Герман
  • Т
    Тэлмүүн

    3 сарын 20

  • "UEFA Nations League" Итали vs Герман

    Тус тэмцээний А ангиллын 3-р хэсгийг 4 хожил, 2 тэнцээгээр 1-р тэргүүлсэн Герман болон 2-р хэсгийг 4 хожил, 1 тэнцээ, 1 хожигдолтой дэд байраар шалгарсан Италийн шигшээ багууд учраа таарсан.


    Энэхүү 2 улсын шигшээ багууд өмнө нь 2022 онд мөн энэхүү тэмцээнд хэсэгтээ учраа тааран тоглоход Итали талбай дээрээ эвийн гэрээ байгуулж Германд болсон хариу тоглолтод Германы шигшээ баг 5:2-н харьцаатай илүүрхэж байлаа.


    Италийн шигшээ багийн сүүлийн 3 тоглолт

    ·        Итали 1:3 Франц

    ·        Бельги 0:1 Итали

    ·        Итали 4:1 Израйл


    Германы шигшээ багийн сүүлийн 3 тоглолт

    ·        Унгар 1:1 Герман

    ·        Герман 7:0 Босниа

    ·        Герман 1:0 Нидерланд


    Италийн шигшээ багийн боломжит гарааны бүрэлдэхүүн  


    /Дасгалжуулагч: Luciano Spaletti 3-5-2/


    Хаалгач: G.Donnarumma

    Хамгаалагч: A.Bastoni, A.Buongiorno, G.Di Lorenzo

    Хагас хамгаалагч: D.Udogie, S.Tonali, N.Rovella, D.Fratessi, A.Cambiaso

    Довтлогч: N.Barella, M.Retegui

    "UEFA Nations League" Итали vs Герман

    Германы шигшээ багийн боломжит гарааны бүрэлдэхүүн

    /Дасгалжуулагч: Julian Nagelsmann 4-2-3-1/


    Хаалгач: O.Baumann

    Хамгаалагч: J.Kimmich, A.Rudiger, N.Schlotterbeck, M.Mittelstadt

    Хагас хамгаалагч: P. Groß, R.Andrich, L.Sane, J.Musiala, K.Adeyemi

    Довтлогч: T.Kleindienst

    "UEFA Nations League" Итали vs Герман

    Тоглолт Монголын цагаар 3 сарын 21-ы 03:45 цагаас эхэлнэ.