1999.12.31-нд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл тавуулаа амьдардаг. Манай өвөө дугуйн спортын мастер Цэрэнбат гэдэг хүн байдаг.
Хөлбөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн гэвэл 2010 онд Дэрэн клубээс эхлэлтэй. Харин тоглож эхэлсэн үе гэвэл манай байранд маш сайн тоглодог ах байдаг байсан, тэр ахыг хараад энэ ах шиг болно доо гэж бодож тоглож, сонирхох болсон. Би Сансарт өссөн. Тэр үед манай ах 8 настай, би 6 настай л байсан даа. Байрныхаа ах нартай ундаанд тоглодог байсан үе маань энэ спортод дуртай болоход нөлөөлсөн.
2020 онд анх шигшээ багт дуудагдаж байсан. Тэр үед ковидын үе байсан болохоор ямар нэгэн тоглолтод оролцоогүй. Сая 6-р сард Энэтхэгт болсон тэмцээн миний хувьд хамгийн анхны шигшээ багийн төлөөх тоглолтууд байсан. Дэрэн клубтэй 2010-2014 онуудад Шведэд болдог цуврал тэмцээнүүдэд өсвөр үедээ оролцдог байсан. Тэр үед бид нарын ур чадвар хамаагүй дутмаг байдаг байсан бол одоо манай клубийн өсвөрийн тамирчид бүх тэмцээнүүдээс медаль авч, Дэрэн клубийн олон жил хүлээсэн мөчүүд энэ жил тохиолоо.
Эмэгтэй хүний биед нэг өдөр орох боломж гарвал гэсэн асуултад хүн болгоны худлаа хариулаад дотроо боддог өөр юмыг л хийж үзэх байсан даа хаха...
Крашладаг олны танил хүн гэвэл Tailor Hill байсан. Одоо Jisoo юм даа, тэгэхдээ эхнэртэй болоод мартагдаад байгаа даа.
Ямар нэгэн зүйлээс авсан хамгийн сайхан мэдрэмжээ дандаа авч чаддаг тийм супер хүчтэй болно гэж байх уу? ???? Тийм хүчийг л сонгох байсан.
Эмэгтэй хүний эршүүд занд дуртай даа /инээв/. Хэт эмэгтэйлэг биш занд дуртай. Нялуун, нялзрайд жаахан дургүй. Эхнэрийнхээ нэг занд нь маш дуртай. Манай хүн бусад хүнд аягүй санаа зовж бодоод сэтгэлээ зориулдаг хэр нь ээ өөрийгөө мартчих гээд байдаг сайхан сэтгэлтэй.
Хөлбөмбөгийн дээд лигийн 2 мөнгөн медальтай. Супер цомын тоглолтын хоёр удаагийн аварга. Цаашид дээд лигийн аварга болох, AFC-д амжилттай тоглохыг зорьж байна. Мөн Монголын үндэсний шигшээ багийнхаа хамгийн өндөр амжилтыг гаргахад хувь нэмрээ оруулах. Монголчууддаа манайхан ч ямар сайн тоглодог болсон юм бэ гэтэл нь тоглож үзүүлэх юм сан гэж боддог.
Могойноос их айдаг. Саяхан нэг санамсаргүй хараад хэд хоног толгойноос гараагүй дээ. Хүүхэд байхад Монголын үндэсний телевизээр онгоцон доторх могойтой кино үзээд л айдаг болсон.
Чөлөөт цагаараа дота тоглох, гитар тоглох дуртай. Мөн хийцгүйрэх дуртай даа.