Бээжин хотын захиргаа 2022 онд Хятадад болох Өвлийн Олимпийн наадмыг угтан нийслэл болон зэргэлдээх хотын агаарын орон зайд бага оврын нисдэг хөлөг онгоц ажиллуулахыг түр хугацаагаар хориглосон тухай Бээжингийн Залуучуудын Өдрийн сонин (Бээжин Чиннянь Бао) мягмар гарагт мэдээллээ. Энэхүү арга хэмжээг нэгдүгээр сарын 28-наас гуравдугаар сарын 13-ны хооронд мөрдөж, спорт, сурталчилгаа, зугаа цэнгэлийн салбарт бага хурдтай хөдөлдөг бүх жижиг оврын нисдэг хөлгүүдийг ажиллуулахыг хориглох юм байна.
Зарлагдсан арга хэмжээний хүрээнд Бээжингийн оршин суугчид болон зочдод дрон ашиглах, агаарын бөмбөлөг хөөргөх, дельтаплан нисгэх гэх мэтийг хориглоно. Хэрэв энэ хоригийг зөрчсөн тохиолдолд захиргааны болон бусад хариуцлага хүлээлгэнэ.
Бээжингийн 2022 оны өвлийн олимп, паралимпийн наадам 2022 оны Өвлийн Олимпийн наадам БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хоёрдугаар сарын 4-20-нд болох бол Паралимпийн өвлийн наадам гуравдугаар сарын 4-13-нд болно. 2015 оны 7-р сарын 31-нд Куала Лумпурт болсон ОУОХ-ны 128 дугаар чуулганы үеэр Бээжин хот 2022 оны өвлийн олимп, паралимпийн наадмыг зохион байгуулахаар сонгогдсон бөгөөд Хятадын нийслэл нь зуны олимп, паралимпийн наадмыг зохион байгуулсан анхны хот болж байна. Бээжин хот 2015 онд Казахстаны Алматы хот буюу өрсөлдөгчийнхөө 40 саналын эсрэг 44 санал авч, 2022 оны олимп, паралимпийг зохион байгуулах эрхийг хүндхэн өрсөлдөөнд авсан юм.