MSports logo
Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр вануатугийн эсрэг тоглоно
  • А
    Админ

    6 сарын 15

  • Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр вануатугийн эсрэг тоглоно

    Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг энэ өдрүүдэд Энэтхэгт "Hero Intercontinental Cup 2023" олон улсын тэмцээнд оролцож байна. Тус тэмцээн зургаадугаар сарын 09-нөөс 18-ны өдрүүдэд Энэтхэг улсын Бубанесвар хотын Калинга цэнгэлдэх хүрээлэнд үргэлжлэх юм. Манай шигшээ баг энэ сарын 9-нд эхний тоглолтоо Энэтхэгийн эсрэг хийж, 0:2 ялагдсан. Хоёр дахь тоглолтдоо даваа гарагт Ливаны шигшээтэй өрсөлдөж, 0:0 хуурай тэнцсэн. Ингэснээр Монгол Улсын шигшээ баг тэмцээний эхний оноогоо авсан юм. Ливаны шигшээ багийн хувьд дэлхийд 99-р байрт эрэмблэгддэг бол манай шигшээ баг 183-р байранд эрэмбэлэгддэг. Өөрсдөөсөө чансаа өндөр багуудтай ОУХБХ-ны өдрүүдээр нөхөрсөг тоглолт хийж, тэмцээнд оролцох нь манай тамирчдад чансаа ахих, туршлага хуримтлуулах чухал ач холбогдолтой. Ливан, Монгол улсын шигшээ багууд түүхэндээ анх удаа тоглосон тоглолтын шилдэг тоглогчоор манай шигшээд анх удаа дуудагдан гараанд тоглосон 22 настай тоглогч Б.Амгаланбат шалгарсан.

    Хоёр тоглолтын дараах байдлаар Энэтхэгийн баг тэмцээнийг 6 оноотой тэргүүлж байгаа бол Ливан 4, Монгол 1, Вануату 0 оноотой байна. Манай баг тэмцээний 3 дахь тоглолтоо 6-р сарын 15-нд Вануатугийн шигшээ багтай хийнэ. 38-40 градусын халуунд манай тамирчид бэлтгэлээ ханган, анх удаагаа Энэтхэг, Вануату, Ливаны багуудын эсрэг тоглож байна.