MSports logo
Мayor’s Ulaanbaatar Challenger тэмцээн маргааш эхэлнэ
  • А
    Админ

    6 сарын 14

  • Мayor’s Ulaanbaatar Challenger тэмцээн маргааш эхэлнэ

    3х3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал тэмцээний нэг, оны долоо дахь мастерс буюу "Lausanne 2023"-т оролцох эрхийн төлөөх тэмцээн Монголд болно.

    Энэ сарын 16-17-д болох "Ulaanbaatar 2023" challenger-т дэлхийн 5 удаагийн аварга Дэян Маястрович болон дэлхийн аваргын MVP, дэлхийн чансааг тэргүүлэгч Страхина Стоячич тэргүүтэй Сербийн "Ub Huishan NE", Токио 2020 Олимпын наадмын аварга Латвийн "Riga" багууд оролцоно.

    Тэмцээнд оролцох бусад багууд:

        Бельгийн "Antwerp TOPdesk"
        Хятадын "Futian"
        АНУ-ын "NY Harlem"
        Литвийн "Marijampole"
        Литвийн "Kaunas"
        Канадын "Toronto"
        Польшийн "Lublin"

    Монголын тав, олон улсын 9 нийт 14 баг Үндэсний соёл амралтын хүрээлэнд хоёр хоног өрсөлдөх бөгөөд шилдэг хоёр баг нь наймдугаар сард Швейцарын Лозанн хотыг зорино.

    Мayor’s Ulaanbaatar Challenger тэмцээн маргааш эхэлнэ