MSports logo
ФРАНЦЫН ЦАГДАА НАР ПАРИС 2024 ОЛИМПОД ГЭМТ ХЭРЭГГҮЙ БАЙХ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭВ
  • А
    Админ

    11 сарын 7

  • ФРАНЦЫН ЦАГДАА НАР ПАРИС 2024 ОЛИМПОД ГЭМТ ХЭРЭГГҮЙ БАЙХ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭВ

    Францын цагдаа нар 2024 оны олимпын наадмыг зохион байгуулах үеэр "гэмт хэрэггүй орчин"-д хүрэхийн тулд өдөрт, хэлтэс бүрт нэг ажиллагаа явуулж байна. Реал Мадрид болон Ливерпүүл багуудын хооронд болсон УЕФА Аваргуудын лигийн финалын тоглолтын дараа Парисын цагдаагийн дарга Лоран Нуньес сөрөг хүчний нарийн ширийнийг ил болгож, олон нийтийн асуултуудад хариулжээ. Нуньес хэлэхдээ "Дотоод хэргийн сайд одооноос эхлэн олимпийн тэмцээн зохиогдох газруудын эргэн тойронд гэмт хэргийн эсрэг маш хатуу арга хэмжээ авахыг биднээс хүссэн." гэжээ. Үүний дагуу дараагийн жил хагасын хугацаанд Францын офицерууд "өдөр болгон хэлтэс бүрт нэг ажиллагаа, гэмт хэрэг, хууль бус ажил эрхлэлтийн эсрэг тэмцэх ажиллагааг эхлүүлжээ. Нийтийн эзэмшлийн талбай, гудамжны худалдаа, хар тамхины наймаа эсрэг тэмцэж байна. Тиймээс бид наадмын үеэр гэмт хэрэг 0 гэсэн уриа, төлөвлөгөөний дагуу байна.

    Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Франц даяар гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд хуваарилагдах "1000 нэмэлт ажлын байр"-ыг мөн хэрэгжүүлж байгаа юм байна. 2024 олимпийн наадмын үеэр хорлонтой үйлдлээс зайлсхийхийн тулд Парисын цагдаагийн төв байр хамгаалалтын орчинг сайтар бий болгоно гэж Францын цагдаагаас мэдэгдэж байна. Олимпийн наадмын нээлтийн ёслол Сена мөрний эрэг дээр болох учраас нээлтийн ёслолын үеэр "35,000 хүнийг дайчлах болно" гэж тооцоолжээ. Энэ тоо нь бас оролцох хэдэн мянган хамгаалалтын төлөөлөгчдийг тооцоогүй болно. Наадмын бусад арга хэмжээнд 12,000-аас 45,000 хүн дайчилна.

    Н.Бэлгүүн