MSports logo
Ш.ЭНХИЙН-ОД НЭГДҮГЭЭР ДИВИЗОНЫ ЭХНИЙ ТОГЛОЛТОО ХИЙЖ, БАГАА ОНОВЧТОЙ ДАМЖУУЛАЛТААР ТЭРГҮҮЛЛЭЭ
  • А
    Админ

    11 сарын 7

  • Ш.ЭНХИЙН-ОД НЭГДҮГЭЭР ДИВИЗОНЫ ЭХНИЙ ТОГЛОЛТОО ХИЙЖ, БАГАА ОНОВЧТОЙ ДАМЖУУЛАЛТААР ТЭРГҮҮЛЛЭЭ

    Монгол улсын сагсан бөмбөнгийн түүхэнд анх удаа хойд Америкийн коллежийн сагсан бөмбөгийн лигт урилгаар тоглосон Шаравжамцын Энхийн-Од өнөөдөр нэгдүгээр дивизоны эхний тоглолтдоо гараанд гарч тоглолтыг эхлүүлсэн байна. Тэрбээр нэгдүгээр дивизоны эхний тоглолтоо Линденвүүд багийн эсрэг хийж 73-46 харьцаатай хожихдоо, Дэйтоны болон хувийн анхны довтолгоогоо алсын зайнаас амжилттай болгож, багаа оновчтой дамжуулалтаар тэргүүллээ. Ш.Энхийн-Од өнөөдөр 28 минут тоглож, 10 оноо, 3 самбар, 5 дамжуулалт өгч, 50 хувийн гүйцэтгэлтэй довтлохдоо, алсын зайн шидэлтийг 2 удаа амжилттай болгосон гэх үзүүлэлттэй тоглолтыг дуусгалаа. Мөн өнөөдөр Дейтоны коллежоос гарааны хамгаалагч Ар Жэй Блекни, довтлогч Дарон Холмс нар 13 оноо, Коби Элвис 10 оноо, сэлгээнээс Мулстафа Амзил 10 оноо авч ялалт байгуулахад тус хүргэсэн байна.

    Дэйтоны коллеж өнөөдөр довтолгооноос гадна хамгаалалтад тун идэвхтэй байж багаараа зургаан хаалт гүйцэтгэж, өрсөлдөгч багаа 32 хувьтай довтлуулсан юм. Ш.Энхийн-Одын лигтээ хийх дараагийн тоглолт “Эм Эс Ю Мустангс” багтай тоглох хуваарьтай байна. Энэхүү тоглолт нь Дэйтоны коллежийн талбайд Монголын цагаар энэ сарын 12-ны 8:00 цагаас болох юм. Сануулахад Ш.Энхийн-Од “Дэйтон” коллежийн “Капитал” коллежтой хийсэн улирлын өмнөх тоглолтод гараанд гарч 9 оноо, 3 самбар, 3 дамжуулалт өгөхийн сацуу, талбай дээр +40 үр нөлөөг үзүүлж 80:42-оор ялалт байгуулсан билээ.

     

    Э.Мандалбаяр