Швед улсын Готенбург хотод "Хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" үргэлжилж байна. Тус тэмцээний 90-95 насны ангилалд МУГТ Ц. Раднаа эх орноо төлөөлөн оролцож 100 метр, 800 метрт тус тус түрүүлэн хос алтан медалийн эзэн болсон бол өнгөрсөн лхагва гарагт ахин 200 метрийн гүйлтэд оролцож алтан медалийг хүртэж, гурван өөр зайд дарааллан түрүүлж аваргалсан тамирчин боллоо.
Тэрээр мөн 400 болон 1500 метрт гүйхээр бэлтгэж байгаа аж.