MSports logo
Парис-2024 паралимпын тосгон тамирчдаа хүлээн авахад бэлэн боллоо
  • Н
    Нанва

    8 сарын 20

  • Парис-2024 паралимпын тосгон тамирчдаа хүлээн авахад бэлэн боллоо

    Парис-2024 зуны паралимпын XVII удаагийн наадам нээлтээ хийхэд найман хоног үлдээд байна. Тус наадамд 4400 тамирчин спортын 22 төрөлд хурд хүчээ үзэх бөгөөд удахгүй дэлхийн өнцөг булан бүрээс паралимпын тамирчид, 180 төлөөлөгч Паралимпын тосгонд цугларах гэж байна.

    Уг тосгон нь нийтийн эзэмшлийн талбай, авто зам, явган хүний ​​зам, явган хүний ​​гарц зэргийг бүх нийтийн хүртээмжийн стандартад нийцүүлэн, хүртээмжтэй байлгах үүднээс зохион бүтээж, тэргэнцэртэй хүмүүсийн хөдөлгөөнийг хөнгөвчлөх боломжтой болгожээ.

    Парис-2024 паралимпын тосгон тамирчдаа хүлээн авахад бэлэн боллоо

    Тээврийн үйлчилгээ, тэр дундаа паралимпын тамирчдад зориулсан цахилгаан тээвэр нь тамирчдыг тосгоны эргэн тойронд болон тосгоноос тэмцээн болох газрууд руу аваачих бөгөөд тэмцээн болох байршлын 80 хувь нь тосгоноос 10 км (ойролцоогоор зургаан миль) зайд байрлаж байгаа юм. Мөн картон орыг паралимпын тамирчдын хувьд шинэ ор дэрний цагаан хэрэглэлтэй нь хамт бэлэглэх юм. (Тамирчид Парис-2024 олимпын тосгонд эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, хувцсаа буцахдаа авч явахыг зөвшөөрдөг.)

    Парисын олимпын наадмын дараа уг тосгон нь 2500 шинэ байшинтай байнгын хороолол болох юм.

    Парис-2024 паралимпын тосгон тамирчдаа хүлээн авахад бэлэн боллоо

    Эх сурвалж: APnews