MSports logo
Монгол улсын шигшээ баг Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтод Зүүн Тиморын багтай тоглоно
  • Н
    Нанва

    8 сарын 21

  • Монгол улсын шигшээ баг Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтод Зүүн Тиморын багтай тоглоно

    2027 онд Саудын Арабын Хаант Улсад Азийн Тивийн Аварга Шалгаруулах Тэмцээн буюу Азийн Цомын /AFC Asian Cup Saudi Arabia 2027/ төлөөх финалын шат зохион байгуулагдана.

    Монгол Улсын шигшээ баг урьдчилсан Play-Off шатанд Зүүн Тиморын шигшээ багтай учраа таарсан бөгөөд эхний тоглолтыг Монгол улсын шигшээ баг зочлон тоглолт хийж, дундын бүс буюу Индонез улсын Бали аралд тоглох болжээ. Харин хоёр дахь тоглолтоо 9-р сарын 10нд өөрийн улсдаа МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнгийн дэвжээн дээр хийх юм.

    Play-Off шатанд хожил байгуулсан тохиолдолд Ази тивийн шилдэг 24 улсын нэгээр шалгарч, хэсэгт хуваарьлагдах бөгөөд хэсгээс цааш шалгарсан тохиолдолд финалын шатанд оролцох эрхийг өөрийн болгож Саудын Арабыг зорино.


    09-р сарын 05-нд 15:30 цагт

    Зүүн Тимор vs Монгол 

    09-р сарын 10-нд 16:00 цагт

    Монгол vs Зүүн Тимор

    MFF Stadium /Ulaanbaatar/

    Монголын хөл бөмбөгийн холбоо