Парис 2024 оны олимпын наадамд Францын шигшээг мөнгөн медаль авахад үнэтэй хувь нэмэр оруулж, олимпын шилдэг хамгаалан тоглогчоор шалгарсан Гэбби Уиллиамс өмнө нь хүчин зүтгэж байсан WNBA-ийн Сиаттл Стормс багтай энэ улирлыг дуустал тоглохоор гэрээ байгуулжээ.
Стормсын ахлах дасгалжуулагч Ноэлл Куинн "Бид Гэббиг багтаа буцаан авсандаа баяртай байна. Гэбби бол асар их олон талт байдлыг бүрдүүлдэг эрч хүчтэй тоглогч. Тэр олон байрлалын тоглогчдыг хамгаалж чаддаг, өндөр довтолгооны гүйцэтгэлтэй тоглогч. Манай системийг ч сайн мэддэг учраас тэр шууд нөлөө үзүүлж чадна гэдгийг бид мэдэж байна. Гэббигийн олимпод үзүүлсэн амжилт ч түүнийгээ нотлон харуулсан. Дэлхийн хэмжээний авьяастай тоглогчдын нэг бөгөөд плэй-оффын төлөө өрсөлдөхөд түүний үүрэг их байгаа гэж бодож байна” хэмээн мэдэгджээ.