MSports logo
UFC-ИЙН ЖИНГҮҮДИЙН НЭГДСЭН ЧАНСАА ШИНЭЧЛЭГДЭЖ, АЛЕКС ВОЛКАНОВСКИ ТУЛААНЧДЫН ШИНЭ ТЭРГҮҮЛЭГЧ БОЛЛОО
  • А
    Админ

    8 сарын 25

  • UFC-ИЙН ЖИНГҮҮДИЙН НЭГДСЭН ЧАНСАА ШИНЭЧЛЭГДЭЖ, АЛЕКС ВОЛКАНОВСКИ ТУЛААНЧДЫН ШИНЭ ТЭРГҮҮЛЭГЧ БОЛЛОО

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Юта мужийн Солт Лэйк Сити дэх “Вивинт Арена”-д болсон UFC 278 өдөрлөг болсон. Тус өдөрлөгийн дараа Pound for Pound  буюу жин тус бүрийн шилдэг тулаанчдыг чансаагаар жагсаадаг жагсаалт шинэчлэгдэж, эрэгтэй, эмэгтэй ангилалд хамгийн шилдэг арван тулаанчдыг нэрлэлээ.

    Шинэчлэгдсэн чансаагаар “Өдөн” жингийн аварга Александр Волкановский UFC холбооны хамгийн шилдэг эрэгтэй тамирчин болсон бол “Хагас хөнгөн” жингийн шинэхэн аварга Леон Эдвардс тус жагсаалтын зургаад эрэмблэгдэж эхэллээ. Камару Усман тэргүүлэгчийн тавцангаас унасны дараа Алекс Волкановски ийнхүү тулаанчдын шинэ хаан боллоо. UFC 278 өдөрлөгийн оргил тулаанд Леон Эдвардст хүнд цохилтоор ялагдаж аваргын бүсээ алдсан Камару Усман тус чансааг тэргүүлдэг байсан ч шинчлэгдсэн чансаагаар 4-т бичигдсэн байна.  Хэдийгээр ялагдаж, аваргын бүсээ алдсан ч Камару Усман Леон Эдвардсийн дээр эрэмблэгдэж байгаа нь түүний сүүлийн таван жилийн хугацаанд ялсан өрсөлдөгчид, гаргасан амжилтуудтай холбоотой аж. Анх 2015 оноос холимог тулааны замналаа эхэлсэн тэрбээр 2019 онд “Хагас хөнгөн” жингийн аварга болж 15 тулаан дарааллан ялаад байсан агуу аваргын ялагдал дэлхийн холимог тэлаан сонирхогчдыг гайхшруулсан юм.

    Э.Мандалбаяр