MSports logo
ВАНЕССА БРАЙАНТ ШҮҮХЭД ЯЛЖ, ТАНГАРАГТНЫ ШҮҮХЭЭС 16 САЯ ДОЛЛАРЫГ ХҮРТЛЭЭ
  • А
    Админ

    8 сарын 24

  • ВАНЕССА БРАЙАНТ ШҮҮХЭД ЯЛЖ, ТАНГАРАГТНЫ ШҮҮХЭЭС 16 САЯ ДОЛЛАРЫГ ХҮРТЛЭЭ

    Нэрт сагсан бөмбөгчин агсан Коби Брайантын ослын зургийг ил болгосон талаарх шүүх хурал үргэлжилж, шийдвэр өчигдөр гарлаа. Шүүхийн тангарагтны шүүгчид дөрвөн цаг орчим хугацааны турш хэлэлцсэний эцэст Лос Анжелес мужид Коби Брайант болон хамтран нэхэмжлэгч Кристофер Честер нарын бэлэвсэн эхнэр, 31 сая доллар төлөхийг тушаажээ. 1-р сард Коби, 13 настай Жианна Брайант нарын амь үрэгдсэн. Тус нисдэг тэрэгний ослоор нөхөр, хүүхдээ алдсан Ванессад 16 сая доллар, эхнэр Сара, 13 настай охин Пэйтон нараа алдсан Кристоферт 15 сая ам.долларыг өгсөн байна.  Ванесса, Кристофер нар ослын газар офицеруудын авсан аймшигт гэрэл зургуудаас болж сэтгэл санааны хямралд орсныхоо төлөө олон сая долларын нөхөн төлбөр нэхэмжилж байсан юм.

    2020 оны 5-р сард Ванесса 2020 оны 1-р сарын 26-нд Калифорниа мужийн Калабасас хотод Коби, Жианна нарын есөн хүний амийг авч одсон ослын газрын хувийн зургийг хуваалцсан хэргээр Лос-Анжелес мужийн Шерифийн хэлтэст нэхэмжлэл гаргасан байна. Дараачийн есдүгээр сард тэрбээр хайхрамжгүй байдал, хувийн нууцад халдсан, санаатайгаар сэтгэл санааны дарамт учруулсан гэх үндэслэлээр торгууль төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүхийн шийдвэрээр шерифийн найман орлогчийг талийгаач нөхөр, талийгаач охиныхоо цогцосны зургийг хувийн хэрэгцээнд зориулан авсан гэж буруутгажээ. 2020 оны есдүгээр сард гаргасан мэдүүлэгтээ Ванесса 2-р сард Лос Анжелес Таймс сонины сурвалжлагаар зургуудын талаар олж мэдсэн бөгөөд Шерифийн хэлтэст хувийн байдлаар хандаж, ёс бус үйлдлийн цар хүрээ, "хайртынхаа зургийг авах шаардлагатай эсэхийг" асуусан гэжээ. Баримт бичгүүдэд дараа нь түүний асуултад тус хэлтэс "туслах боломжгүй" гэсэн захидал илгээсэн гэж мэдэгджээ.

    Үүнд "Шерифийн хэлтсийн жигшүүртэй үйлдлүүд хатагтай Брайантыг сэтгэл санааны хүнд байдалд оруулж, Коби, Жианна хоёрыг алдсантай холбоотой сэтгэлийн шархыг нэмэгдүүлсэн" гэж бичжээ. "Хатагтай Брайант үл таних хүмүүс түүний талийгаач нөхөр, хүүхдийнх нь зургийг гайхан ширтэж байгааг бодохоор сэтгэл нь өвдөж, хүүхдүүд нь хэзээ нэгэн цагт хайртай хүмүүсийнхээ аймшигт зургуудтай онлайнаар нүүр тулах вий гэсэн айдастай амьдарч байна. Ванесса шүүх хурлынхаа туршид байр сууриа илэрхийлж, өөрийн туршлагын талаар нулимс дуслуулан гэрчилсэн юм. Тэрбээр "Лос Анжелес Таймс"-д шерифийн орлогч нар зургаа хуваалцаж байгаа тухай мэдээлэхэд тэрбээр 7 сартай охин Капригаа гэртээ хөхүүлж байсан гэжээ.

    Н.Бэлгүүн