MSports logo
АНГЛИЙН НЬЮКАСЛ КЛУБ АЛЕКСАНДР ИСАКТАЙ ТҮҮХЭНДЭЭ ХАМГИЙН ӨНДӨР ДҮНТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
  • А
    Админ

    8 сарын 24

  • АНГЛИЙН НЬЮКАСЛ КЛУБ АЛЕКСАНДР ИСАКТАЙ ТҮҮХЭНДЭЭ ХАМГИЙН ӨНДӨР ДҮНТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

    “Ньюкасл Юнайтед” клуб Швед довтлогч Александр Исакийг Испаний Реал Сосьедад клубээс Исакийг 70 сая еврогоор, 5 сая еврог нэмэлтээр авахаар тохиролцсон гэж эх сурвалжууд мэдээлж байна. Премьер лигийн баг бүрэлдэхүүндээ довтлогч нэмэхээр хөөцөлдөж байгаа бөгөөд Шведийн шигшээ багийн тоглогчийг авахын тулд клубын рекорд амжилтаа эвдэхээр шийджээ. Энэ нь Ньюкасл клубийн түүхэнд хамгийн өндөр дүнтэй гэрээ төдийгүй Реал Сосьедад клуб 60 сая еврогоор зарсан нь мөн л клубийн түүхэн дэх хамгийн өндөр дүн юм. Ердөө 22 настай Швед тамирчинг Ньюкасл клубээс гадна Английн топ клубүүд сонирхож байсан ч түүнд 60 саяыг төлөхөөс татгалзаж улмаар Ньюкасл клубтэй нэгджээ. Түүний гэрээ 70 сая нь баталгаатай гэрээ бөгөөд 5 сая нь тодорхой нөхцөлтэй бонус юм. Хэдийгээр 90 сая хүртлэх гэрээ байгуулах боломжтой байсан ч өнгөрсөн Ла лигийн улиралд 32 тоглолтод оролцож 6 гоол оруулсан нь түүний үнэлгээг буулгасан байна.

     
    Испанийн El Diario Vasco хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн түрүүнд мэдээлсэн бөгөөд эх сурвалжууд ESPN-д мэдээлснээр ЛаЛигийн клуб түүнийг орлох тоглогчийг хайж эхэлсэн байна. Исак нь сүүлийн хоёр жил “Sky sports” сайтын аналист мэргэжилтнүүд Испанийн Ла лигийн топ таван довтлогчдийн эгнээнд эрэмбэлсэн. Мөн түүний 2020/21 оны улиралд 32 тоглолтод оролцож 26-д нь гараанд гарч, 17 гоол, 2 гоолын дамжуулалт өгсөн нь Ла лигийн хүрээнд гуравт орох статистик аж. Тус улиралд түүнээс илүү статистик үзүүлсэн хоёр тоглогч бол Карим Бензема болон Лионель Месси нар юм.

    Исак 2019 оны зун Боруссиа Дортмунд багаас 10 сая еврогоор "Сосьедад"-д ирсэн бөгөөд тус клубт дөрвөн жил хүчин зүтгэсний эцэст Сосьедад багийн бүх цаг үеийн хамгийн үнэтэй тоглогч болсон юм. Өмнөх дээд амжилтыг хамгаалагч Иниго Мартинез эзэмшиж байсан бөгөөд тэрбээр 2018 онд Ла Лигийн өрсөлдөгч Атлетик клубт 32 сая еврогоор нэгдсэн байна.

    Э.Мандалбаяр