“Ханжоу-2022” Азийн наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. 11 спортын төрөлд өнөөдөр манай шигшээ баг хүч үзсэн бол Талбайн теннис, Туялзуур сэлэмний тамирчид тэмцээнээ өндөрлүүлээд байна. Тодруулбал туялзуур сэлэмний эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн Б.Хаш-Эрдэнэ 6 тулаанаас хоёр ялсан бол мөн тус төрөлд өрсөлдсөн Ц.Жигжидсүрэн 6 тулаанаас 6 ялагдлаа.
Талбайн теннисийн эмэгтэйчүүдийн хосын төрөлд өрсөлдсөн Ч.Маргалгоо, Ч.Мартаа нар Хятадын Тайваны багт 6-0, 6-3 харьцаатай хоёр сэт дараалан ялагдаж мөн тус наадмыг өндөрлүүлээд байна.