MSports logo
Дамиан Лиллард Милаукий Бакс багтай нэгдлээ
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 28

  • Дамиан Лиллард Милаукий Бакс багтай нэгдлээ

    Багаасаа солигдох хүсэлтээ гаргаад байсан Портланд Трэйл Блазерс багийн супер од тоглогч асан Дамиан Лиллард Яаннис Антетокоунмпотой нэгдэж Милаукий Бакс багт хүчин зүтгэхээр боллоо.

    Түүний авахын тулд 3 баг хоорондоо тохиролцсон ба Бакс баг Жрү Холидэй, Грэйсон Аллен, 2029 оны драфтын 1-р тойргийн эрх, 2028, 2023 оны солигдох боломжтой 2 эрхээ тавьж явууллаа. Хамгийн сонирхолтой нь Санс баг ирээдүй гэгдэж байсан Деандре Эйтоноо, Тоумани Камара зэрэг тоглогчдоо явуулж Юусуф Нуркич, Грэйсон Аллен, Нассир Литтл, Кеон Жонсон зэрэг тоглогчдыг авсан байна. Нөгөө талд Портланд хотын баг Жрү Холидэй, Деандро Айтон, Тоумани камара, мөн 2029 оны драфтын 1-р тойргийн эрх, солигдох боломжтой 2 эрхийг багтаа авч үлдлээ.