MSports logo
“Ханжоу-2022” Азийн наадмын 5 дахь өдөр буюу 09.28-ны Монголын баг, тамирчдын тоглолтын хуваарь
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 28

  • “Ханжоу-2022” Азийн наадмын 5 дахь өдөр буюу 09.28-ны Монголын баг, тамирчдын тоглолтын хуваарь

    1.      Сагсанбөмбөг 3х3 төрөл

    17:00 цагаас Монгол улсын эрэгтэй шигшээ баг ХонгКонгын шигшээ багтай хоёр дахь тоглолтоо хийнэ. 

    2. Бадминтон 

    09:00 цагаас Монголын эрэгтэй баг Непалийн багтай 

    09:00 цагаас Монголын эмэгтэй баг Энэтхэгийн багтай

    3.Сагсан бөмбөг 

    20:00 цагаас Монголын Эрэгтэй шигшээ баг Б хэсгийн хоёр дахь тоглолтоо ХонгКонгын шигшээ багийн эсрэг хийнэ.

    4. Бокс

    16:45 цагаас -71 кг-ын жинд Б.Төгөлдөр Тайландын тамирчны эсрэг тулалдах ба хэрвээ ялвал шигшээ 8-д шалгарна. 

    19:30 цагаас эмэгтэйчүүдийн  -60 кг-ын жинд Т.Номин-Эрдэнэ Японы тамирчинтай тулалдаж мөн ялвал шигшээ 8-д шалгарна. 

    5.   Крикет

    14:00 цагаас А хэсэгт өрсөлдөж буй манай шигшээ Мальдивын багтай тоглоно. 

    6. Скуаш

    12:30 цагаас эмэгтэйчүүдийн баг А хэсэгт Тайландын багтай өрсөлдөнө. 

    7. Ширээний теннис

    11:00 цагаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд М.Ундрам Тайландын тамирчинтай

    11:45 цагаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Болор-Эрдэнэ ХонгКонгын тамирчинтай

    12:30 цагаас эрэгтэйчүүдийн хосын төрөлд А.Билгүүн, М.Тэмүүлэн нар Хятадын Тайваны хос тамирчинтай

    13:05 цагаас эрэгтэйчүүдийн хосын төрөлд Г.Сэр-Од М.Манлайжаргал нар Энэтхэгийн тамирчидтай 

    16:00 цагаас эмэгтэйчүүдийн хосын төрөлд Б.Должинзүү, Ө. Балжинням нар Японы тамирчидтай 

    16:35 цагаас эмэгтэйчүүдийн хосын төрөлд Б.Болор-Эрдэнэ, М.Ундрам нар БНАСАУ-ын тамирчидтай тус тус эхний тоглолтуудаа хийнэ.

    8. Усанд сэлэлт 

    10:00 цагаас эмэгтэйчүүдийн 50м чөлөөт сэлэлтийн төрөлд Б.Энххүслэн, Ү.Нандин-Эрдэнэ

    10:10 минутаас эрэгтэйчүүдийн эрвээхэй сэлэлтийн төрөлд С.Содмандах 

    10:23 минутаас эмэгтэйчүүдийн мэлхий сэлэлтийн төрөлд М.Марал, Эрмүүн нар

    10:39 минутаас эрэгтэйчүүдийн мэлхий сэлэлтийн төрөлд Билэгт, Гүнбилэг нар

    10:55 минутаас эрэгтэйчүүдийн 800м чөлөөт сэлэлтийн төрөлд Төрмөнх, Майдар нар тус тус уралдах нь ээ тус тэмцээний шигшээ тоглолт 19:30 минутаас эхэлнэ. 

    9. Буудлага

    09:00 цагаас 10м спорт гар бууны төрөлд Э.Даваахүү, П.Тэргэл, О.Төгөлдөр нар цэц мэргэнээ шалгана.

    10. Гольф 

    06.30 минутаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд И.Долгорсүрэн. Мөн багийн төрлийн тэмцээн явагдана. 

    10:30 минутаас эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл болон багийн төрлүүд явагдаж манай гурван тамирчин оролцоно.