Доржнамжим гэдэг. Гадаад хүмүүс дуудахад нэр маань хэт урт байсан болохоор Rocky гэх nickname-тэй болсон. Филлипин улсад 7 жил амьдарсан, “University of San Carlos”-д “Physical Education”-ээр бакалаврын зэрэг хамгаалсан. Марал-эрдэнэ гэдэг, БНХАУ-ын Бээжин хотод Нефтийн инженер, Шанхай хотод Бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Бид анх “Instagram”-аар танилцаж байсан, уулзталаа 6 сарын турш нэг ч өдөр алгасалгүй өдөр бүр доод тал нь 2 цаг утсаар болон видео call хийдэг байсан. Тэвчээртэй хүлээсний эцэст 6 сарын дараа Монголд уулзсан.
Роки: Миний хувьд КроссФитээр 7 жил хичээллэж байгаа. Маралаатай танилцах үед аль хэдийнээ мэргэжлийн тамирчны карьераа эхлүүлсэн байсан. Маралаа: Би анх Рокитой танилцаад КроссФит-г мэддэг болсон. Өөрөө олон спортод сонирхолтой байсан болохоор КроссФит маш их таалагдсан. КроссФитийн суурь маань анхнаасаа системтэйгээр Рокигийн ганцаарчилсан удирдлага дор тавигдсан болохоор хэцүү байгаагүй, КроссФит-д улам л дуртай болоод байсан
Бид 2 бараг 24/7 хамт байдаг. Ажил бэлтгэлээс гадна тайван орчинд хоёулаа байх дуртай. Чөлөөт цагаараа хамтдаа ном, дасгал хөдөлгөөн хооллолттой холбоотой судалгааны ажлууд уншиж ярилцдаг, байгальд гарах, эсвэл зүгээр гэртээ хамтдаа амттай хоол хийж идэх, хааяа амралтын үеэр өдөржин Netflix үзэх ч гоё байдаг.
Роки : Бид 2 байнга цугтаа бэлтгэл хийдэг. Энэ нь бидний харьцаанд мэдээж их нөлөөлдөг. Гэхдээ муу гэхээсээ илүү сайнаар л нөлөөлдөг, хааяа ойлголцохгүй бие биетэйгээ дуугарахгүй заал руугаа орсон ч нэг мэдэхэд эвлэрчихсэн байдаг. Кроссфит өөрөө их хэцүү спорт учраас өдөр бүр шинэ тэмцэлтэй нүүр тулдаг яг тэр үед хамтдаа бие биенээ дэмжин, ярилцаж зөвлөлдөх нь их байдаг. Маралааа: Би Роки-н шавь нь учраас зааланд бүх зүйлийг түүнээс суралцдаг. Кроссфит нь техникийн хөдөлгөөн ихтэй байдаг болохоор маш их ярилцаж заалгадаг. Хааяа бэлтгэлийн үеэр Роки-н үгнээс зөрүүдэлж байгаад бэртэж гэмтчихвэл эсвэл эсрэгээрээ бэлтгэлийг маань шахахад нь би дургүйцэх гэх жишээний ийм үед л хааяа муудалцана. Гэхдээ ихэнхдээ маш их ярилцдаг болохоор харилцаа маань их эрүүл байдаг.
Хэн нэгэн нь сэтгэлээр унасан эсвэл шантрах үед хэрхэн бие биеэ дэмждэг вэ? Бас л сайн ярилцдаг, 2лаа нэг спортоор хичээллэдэг болохоор бие биеэ маш сайн ойлгодог. Спортоос өөр асуудал бол чадахаараа гаргалгаа гаргаж өгөхийг л хичээдэг. Тэгээд мэдээж хувийн орон зай, цаг хугацаа өгдөг.
Хамтдаа гаргасан хамгийн зөв шийдвэр Роки: Гэрлэлтээ батлуулсан нь. Маралаа: Роки-н зорилго мөрөөдлийг нь дэмжин, биелэхэд нь нэг хэсэг нь болох шийдвэр гаргасандаа баярладаг.
Бид 2 охины орд, зан ааш нэлээн төстэй. Хэн, хэн нь юмыг бодитоор дүгнэж байж шийдвэр гаргадаг. Нэлээн ярилцаж бүх сайн, муу үр дагаврыг харж байж л шийдвэр гаргадаг.
Ойрын зорилго гэвэл хэн хэн нь спортын карьер дээрээ төвлөрч байгаа, мөн боловсролоо дээшлүүлэх тал дээр илүү анхаарч байгаа.
Хүмүүст хандаж урмын үг хэлээч : Өөрсдийн хүсдэг мөрөөдөлдөө зоригтой алхам хийгээрэй. Мөрөөдөл гэдэг үйлдэл хийхгүй л бол мөрөөдөл хэвээрээ л үлдэнэ, зорьсон л бол түүнийхээ төлөө ямар нэгэн үйлдэл хийгээрэй. Тэгээд гол нь ТУУШТАЙ байгаарай.