Булган аймгийн Булган суманд 1997.08.14-нд төрсөн. Ам бүл 5-лаа айлын дунд хүү, эгч охин дүүтэй.
Сагсан бөмбөгөөр 2011 онд хичээллэж эхэлсэн, тасралтгүй 11 жил тууштай хичээллэж байгаа. Өөр спортоор давхар хичээллэдэггүй.
Багаасаа 5 хошуу малтай ойр өссөн болохоор зурагтаар болон ойр орчимд болж байгаа хурдан морины уралдаан үзэх хоббитой. Чөлөөт цагаараа гэр бүл, найз охиндоо илүү цаг зав гаргахыг хичээдэг.
Өөрөө энэхүү спортод үнэхээр дуртай учраас шантрах зүйл гарж байгаагүй, манай гэр бүлийнхэн намайг бүх талаар маш их дэмждэг. Мэдээж тодорхой хэмжээний бэртэл гэмтэл авсан тамирчин хүнд тэрийг даваад гарах тэсвэр тэвчээр байх ёстой гэж боддог.
Хулганаас хамгийн их айдаг.
Сагсан бөмбөг гэдэг спортыг сонгосон нь амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр. Энэ спортоор дамжуулж хувь хүн талаасаа илүү их хөгжих боломж олгосон.
Ээжийнхээ хийсэн бүх хоолонд дуртай.
Хүний өөрийгөө хуурдаг, тууштай биш замын голоос шантардаг занд дургүй.
Сэтгэлээр унасан үедээ ойр дотнын хүмүүстэйгээ сэтгэлээ онгойтол ярилцах дуртай.
Энэ спортоороо тууштай хичээллэж Монголынхоо нэрийг тив дэлхийд гаргахыг зорино. Дараа нь харамсахгүйн тулд бүх зүйлээ хайртай спортдоо зориулна гэж боддог.