Улаанбаатарт төрж өссөн. Ам бүл 3. Нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Мэргэжил гэвэл СЭЗИС-ийг Менежментийн чиглэлээр бакалавр төгссөн. Энэнээс өмнө Америкт Portland community collage-д Fitness technology гэдэг чиглэлээр сурч байгаад одоо IAAN гээд америктаа топуудын нэг институтэд эрүүл амьдралын цогц дасгалжуулагч гэдэг чиглэлээр суралцаад мэргэжил болгоод явж байгаа.
Фитнес буюу дасгал хөдөлгөөн гэдэг зүйлийг яг анх 15тайгаасаа эхэлсэн.10 жилд байхдаа тэмцээн уралдаанд оролцож өөрийгөө их сорьдог хүүхэд байсан. Энэ үед анх Монголд аэробикээр хичээллэж эхэлснээс хойш 10 гаруй жил дасгал хөдөлгөөн фитнесээр түлхүү хичээллэж байгаа. Фитнес гэдэг өөрөө их том ойлголт, тэр дундаа functional training гэдэг чиглэлийг сонгоод өөрийн программаа хэрэгжүүлж хүмүүст дасгалжуулагч хийгээд явж байгаа. Фитнесээс гадна боксоор хичээллэх их дуртай, хөдөлгөөнтэй спортод дуртай тэр дундаа холимог тулаан бокс гэх мэт спортоор хичээллэж хоббигоо болгож байгаа.
Миний хобби тодорхой хугацаанд байнга өөрчлөгддөг. Сүүлийн үед ном их уншдаг болсон. Ном унших нь миний хувьд стресс сайн тайлж өгдөг юм шиг санагддаг. Утга уран зохиолоос илүүтэйгээр өөрт амьдралд хэрэгтэй мотивац өгөх номыг их дурлаж уншдаг даа. Ер нь бол хоббигоо ажил болгосон гэж боддог. Бусдаар бол дуу сонсох, тэмдэглэл хөтлөх гэх мэт зүйлс багтдаг.
Өнөөдрийн би-г бүтээхийн тулд тулгарч байсан асуудлууд гэвэл хүүхэдтэй болохоос өмнө анхаарлын төвд байх үед хүмүүсийн янз бүрийн худал хуурмаг ярианууд хов жив их хэцүү санагддаг байсан. Энэнээс үүдээд би хүн болгонд тааруулж хүмүүст таалагдах гэж төгс хүн байх ёстой юм шиг санагддаг байсан . энэ нь эргээд маш их дарамт стресс, сэтгэл санааны хувьд маш тогтворгүй болж өөрийг минь бага багаар иддэг байсан ч хүмүүст хэлдэггүй байсан. Одоо бол тийм зүйлс нэг их анхаарахаа больсон ээж болсон болоод ч тэр үү хүмүүст тааруулж биш намайг дэмждэг сонсдог, үлгэрлэдэг хүмүүстээ зориулж хийх ёстой юмаа хийгээд явахад хангалттай гэж боддог. Би өөрийнхөө хандлага болон сэтгэл зүйтэйгээ их тулж ажилссаны хүчинд өөрийгөө хайрлаж, ойлгож, өөрийгөө бүрэн дүүрэн мэдрээд эхэлсэн цагт хэн нэгний дарамт эсвэл үзэл бодолд автахгүйгээр яг л өөрийнхөөрөө зөв гэснээ хийж эхэлсэн. Контент үйлдвэрлэж эхэлж байгаа болон иймэрхүү дарамтад орж байгаа хүмүүст хандаж хэлэхэд хүн өөрийгөө ойлгож олж амах маш чухал санагдсан.
Аливаа зүйлийн ойлгомжгүй байдлаас айдаг. Ойлгомжгүй байдал гэдэг нь өөрөө их айдастай, ямар нэгэн шийдэлд хүргэж чаддаггүй. Жишээ нь гэр бүл ажил хэрэг бүхий л асуудалд тодорхой биш яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй тийм ч биш үгүй ч биш харилцаанд дургүй болохоор айдаг юм болов уу? Бас нэг тод айдас нь хүү маань том болоод цэцэрлэг сургууль гээд явахад бусад хүүхдүүдтэй хэрхэн нийгэмших бол гэхээс их санаа зовж айж байгаа. Сошиалаар мэдээлэл уншиж байхад ингэж ч дээрэлхүүллээ, зодууллаа гэсэн мэдээлэл уншаад яах бол гэж их айдаг бүх эцэг эхчүүдэд бол ийм айдас байдаг байх гэж боддог.
Амьдралдаа гаргасан зөв шийдвэрүүд зөндөө их байгаа гэхдээ хамгийн зөв шийдвэр бол хань ижлээ зөв сонгосон минь юм болов уу гэж боддог. Хань ижлээ зөв сонгоод түүндээ бат итгэлтэй явбал амьдралын 50 хувь биеллээ олдог гэж боддог.Чинсанаа бид хоёр 7,8 жил үерхээд сайн муугаа мэдэлцэж ирээдүйн миний сайн нөхөр байж чадахаар хүн юм байна гэдэг шийдвэрт хүрээд амьдралаа зохиосон минь хамгийн зөв шийдвэр байсан.
Би биед хэрэгтэй надад ашиг тустай хоолонд их дуртай дурлаж иддэг. Би аарц ааруул цагаан идээг энгийн хүнээс илүүтэйгээр дуртай хүүхэд байсан одоо ч тийм байдаг. Магадгүй ээжийнхээ гэдсэнд байхад ээж минь их исгэсэн хүнс аарц ааруул цагаан идээг их хэргэлдэг байсантай холбоотой юм байна лээ
Одоогийн байдлаар New York health educational department дахь IAAN-нд holistic health coach /эрүүл мэндийн цогц дасгалжуулагч/-аар 2023 онд сургуулиа төгсөөд албан ёсоор эрүүл амьдралын асуудал тулгамдаж байгаа хүмүүстээ хувь хүн бүрд тулж дасгалжуулна. Мөн дээрээс нь өөрийн гэсэн оффис, вэбсайт болон онлайн бизнесээ үүсгээд явна гэсэн зорилготой байгаа.
Энэ дэлхий дээр ганцхан үнэн бол хүн болгон энэ хорвоогоос үхэх нь үнэн гэж боддог. Тийм учраас харамсахааргүй сайхан амьдарч өөрийн хиймээр байгаа зүйлээ хийж юу чамайг аз жаргалтай болгож байна тэрнийхээ төлөө тууштай тэмцээсэй гэж хүсэж байна.
Миний хувьд маш том эргэлт бий болсон гэж боддог ээж болсны дараа би бүтэн болсон юм шиг санагдсан. Сэтгэлзүйн хувьд их аливаа зүйлд их зоригтой ханддаг болсон. Надад хайрлуулж хамгаалуулах ёстой бяцхан үр байгаа болохоор зоригтой байхыг шахаж шаардаж байсан.тэгээд би их зоригтой болсон /инээв/. Хүний амьдрал өөрчлөгдөхөд бэлтгэл сургууль бүх зүйл дагаад өөрчлөгддөг юм байна гэдгийг сайн ойлгож авсан.өмнө нь бол 7 хоногийн 7 өдөр бэлтгэл хийдэг байсан бол одоо 3 өдөр чанартай хийгээд болдог ч юм уу. Хоолны хувьд гэвэл хүн 100 эрүүл гэхээсээ илүүтэйгээр 80 хувь эрүүл 20 хувьд нь өөрийн хүссэн хоолоо идэх хэрэгтэйг ойлгосон тэгэхгүй бол хүн эсрэгээрээ сэтгэл санаагаар унадаг. Хэтэрхий эрүүл зөв юм гэдэг чинь бас эрүүл биш, аливаа юм хэтрээд ирэхээр эрүүл биш болдог гэсэн үг.сэтгэл санаагаа тогтвортой байлгаж балансаа барина гэдэг маш чухал гэдгийг сайн ойлгож авсан.