1997 онд Эрдэнэт хотод төрж өссөн. Ам бүл 4-үүлээ айлын бага хүүхэд. Эрдэнэт хотын 4-р 10 жилийг төгссөн. Бага наснаасаа спортоор хичээллэдэг байсан. Зундаа хөлбөмбөгөөр хичээллэж өвөлдөө хоккей тоглодог байсан.
Аав маань Хоккей спортын мастер хүн байдаг. Тийм учраас аавыгаа дагаж хар багаасаа мөсөн дээр гулгаж сурсан мөн ааваараа их бахархаж, үлгэр дуурайлал авдаг байсан болохоор хоккейн спорттой холбоотой болсон.
Хоккей тоглохоос гадна хөлбөмбөг, сагсан бөмбөг тоглох дуртай. Чөлөөт цагаараа аль болох спортоор хичээллэхийг хичээдэг.
Хамгийн хэцүү шантармаар үе бол хамаатан садан, ах, эгч нар бүгд л спортоор яадаг юм, спортоор хоолоо олж идэхгүй гэж эсэргүүцдэг байсан. Тууштай хичээсний үр дүнд одоо бүгдээрээ миний фенүүд болсон.
Спортын хүн учраас бэртэл гэмтлээс айдаг. Бэртэл гэмтэл хол байгаасай л гэж хүсдэг.
Спортоор хүмүүжиж спортод дурлаж тамирчин хүн болох замыг сонгосон минь амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр.
Ээжийнхээ хийсэн бүх хоолонд дуртай.
Хоккейн спортоо үргэлж хүмүүст сурталчлан таниулахаас гадна энэ спортыг Монголчууд тоглож чаддаг шүү гэдгийг Монголынхоо ард түмэн болон дэлхийд таниулах зорилготой. Мөн 3 сард Эх орондоо болох дэлхийн аваргын 4 (Division) тэмцээндээ оролцож багаараа түрүүлэх мөн ШИЛДЭГ ТОГЛОГЧ ( MVP ) болох зорилго тавьсан байгаа.
Мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг ярьдаг, хүний өөдөөс өөрийнхөөрөө зүтгэдэг хүмүүст дургүй.
Сэтгэлээр унасан үедээ ганцаараа хөгжим сонсож, уул өөд гүйж орой дээр нь гардаг.