MSports logo
Европа лигийн шөвгийн дөрвийн хариу тоглолтууд болж, аваргын төлөө өрсөлдөх багууд тодорлоо
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 9

  • Европа лигийн шөвгийн дөрвийн хариу тоглолтууд болж, аваргын төлөө өрсөлдөх багууд тодорлоо
    Европа лигийн шөвгийн дөрийн хариу тоглолтууд өчигдөр шөнө болж өнгөрлөө.

    Европа лигийн шөвгийн 4-ийн хариу тоглолт Улаан чөтгөрүүд хочит Manchester United клуб өөрсдийн “Old Trafford” цэнгэлдэхдээ Испанийн Athletic Bilbao клубийг хүлээн авлаа.

    Тоглолтын эхний хагас 31 дэх минут талбайн зочин багийн Mikel Jauregizar 20 гаруй метрээс ганган цохилтоор тооны харьцааг нээж 0:1 болгов. Улмаар эхний хагас энэ үр дүнгээр өндөрлөж хоёрдугаар хагасын 72 дахь минут Leny Yoro-ийн дамжуулалтаар сэлгээгээр талбайд орж ирээд удаагүй Mason Mount гоол оруулж 1:1 болгов. Улмаар 79 дэх минут багийн ахлагч Bruno Fernandes-ийн дамжуулалтаар Casemiro мөргөж гоол оруулснаар 2:1 болголоо. Тоглолтын 85 дахь минут Amad Diallo-ийн дамжуулалтаар Rasmus Højlund гоол оруулж 3:1 болгон холдууллаа. Үндсэн цаг дуусаж шүүгчийн мэдлийн 90+1 дэх минут хаалгачийн маш том алдааг Mason Mount ашиглаж тооны харьцааг 4:1 болгон үндсэн цаг дуусаж улаан чөтгөрүүд буюу Manchester United клуб Европа лигийн шигшээ тоглолтод шалгарсан юм.

    Европа лигийн шөвгийн дөрвийн хариу тоглолтууд болж, аваргын төлөө өрсөлдөх багууд тодорлоо

    Европа лигийн шөвгийн 4-ийн хариу тоглолт Норвегийн FK Bodø/Glimt өөрсдийн Aspmyra Stadion цэнгэлдэхдээ Tottenham Hotspur клубийг хүлээн авлаа.

    Тоглолтын эхний хагас харилцан довтолсон сонирхолтой болж байсан ч аль аль баг нь онооны самбар хөдөлгөж чадсангүй 0:0 харьцаатай өндөрлөв. Хоёрдугаар хагасын 63 дахь минут булангийн цохилтоос хувилбар амжилттай хэрэгжиж Cristian Romero-ийн мөргөсөн бөмбөгийг Dominik Solanke нэмж цохин гоол оруулснаар талбайн зочин Tottenham Hotspur клуб 0:1 тэргүүлж эхлэв. Улмаар тоглолтын 69 дэх минут Dejan Kulusevski-ийн дамжуулалтаар Pedro Porro баруун жигүүрээс гоёмсог гоолийг оруулж 0:2 харьцаагаар Tottenham Hotspur клуб ялалт байгуулж нийлбэр дүн 1:5 харьцаагаар илүүрхэж Европа лигийн шигшээ тоглолтод шалгарлаа.

     

    Европа лигийн шөвгийн дөрвийн хариу тоглолтууд болж, аваргын төлөө өрсөлдөх багууд тодорлоо

    Европа лигийн аваргын төлөөх тоглолт 5-р сарын 22-нд 03:00 цагаас Испанийн “San Mamés” цэнгэлдэхэд явагдана.