Үндэсний Дээд лигийн өнгөрсөн улирлын Дэд аварга Бишрэлт Металл баг BCL Asia буюу Азийн аваргуудын лигийн 2024-2025 улирлын эхний гурван аялал тоглолтод:
- Малайзийн NS Matrix Deers багийн эсрэг 98-86 харьцаатай хожил байгуулсан. /03-р сарын 25/
- Индонезийн Pelita Jaya Basketball багтай тоглож 90 - 68 харьцаатай хожигдол амсан. /04-р сарын 05/
- Тайваний Taoyuan Pauian Pilots багийн эсрэг 105-66 харьцаатай хожигдол амссан. /04-р сарын 29/
Бишрэлт Металл баг 3-р сарын 25-аас 04-р сарын 29-ний хооронд нийт гурван аялан тоглолт хийж 1 хожил 2 хожигдолтой эх орондоо ирсэн билээ.
Тус гурван тоглолтод Бишрэлт Металл багаас ямар тоглогчид онцлох үзүүлэлтээр тэргүүлснийг хүргэж байна.