MSports logo
НБА-ийн аваргын бөгж зүүж чадаагүй шилдэг таван тоглогч
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 9

  • НБА-ийн аваргын бөгж зүүж чадаагүй шилдэг таван тоглогч
    НБА-ийн аваргын бөгж бол хувь тамирчин ​​болон багийн амжилтын хамгийн том зорилго байдаг. Гэвч энэ нь бүхий л чадварлаг тамирчин, шилдэг багууд авдаг амар зүйл биш гэдгийг олон олон жишээ батлан харуулдаг. Аваргын бөгж гэдэг шилдэг сагсан бөмбөгчдийн нэр төр, хамгийн үнэт зүйл байдаг бол энэхүү бөгжийг хэзээ ч зүүж чадаагүй шилдэг таван тамирчдын түүхийг 1xBet-ийн зүгээс онцолж байна.

    Elgin Baylor

    НБА-ийн аваргын бөгж зүүж чадаагүй шилдэг таван тоглогч

    Элжин Бэйлор бол тухайн үеийнхээ хамгийн гайхалтай тоглогчдын нэг ба Леброн Жэймсээс өмнөх Леброн Жэймс хэмээн нэрлэгддэг. Түүний атлетик чадвар, ямар ч байрлалаас оноо авах чадвар, гайхалтай үсрэлтүүд нь үзэгчдийг байлдан дагуулсан. Тэрбээр лигт тоглосон анхны улирлаасаа эхлэн оны шилдэг шинэ тоглогч цолыг хүртэж, супер од болсон. Бэйлор Бүх оддын тоглолтод 11 удаа оролцож, 10 удаа Бүх NBA-ын нэгдүгээр багт нэрлэгдсэн байдаг.

    Бэйлорын хамтаар Лейкерс NBA-гийн финалд найман удаа шалгарч, ихэнхдээ Бостонд хожигдсон. 1968-1969 оны улиралд Бэйлор, Жерри Уэст, Уилт Чемберлэн нартай баг долоон тоглолтод бүтэлгүйтсэн тул 1968-69 оны улирлын ялагдал тэдэнд үнэхээр хүнд туссан юм. Улмаар Бэйлор 1971-72 оны улиралд эрт зодог тайлж, түүний дараа Лэйкерс аваргын цомыг хүртсэн байдаг.

    Karl Malone

    НБА-ийн аваргын бөгж зүүж чадаагүй шилдэг таван тоглогч

    "Шуудан зөөгч" хочит Карл Мэлоун НБА-гийн түүхэн дэхь хамгийн хүчирхэг довтлогчдын нэг байсан. Тэрбээр хоёр удаа лигийн Үнэ цэнэтэй тоглогч, 14 удаа бүх од, 11 удаа Бүх NBA-ийн нэгдүгээр багт шалгарсан. Ид үедээ "Юта Жазз"-д Жон Стоктонтой шилдэг хослол бүрдүүлж, ямар ч өрсөлдөгчдийг айлгаж байсан юм. Тэдний онооны хослол зөвхөн Карим Абдул-Жаббар, Леброн Жэймс нарт л дарагдсан байдаг.

    Мэлоун Юта Жазз багийг НБА-ийн финалд хоёр удаа (1997, 1998 онд) гаргаж ирсэн ч агуу Майкл Жордан тэргүүтэй Чикаго Буллз тэдний замд саад болсон юм. Дараа нь 2003-2004 онд Мэлоун Лэйкерс багийн хамт финалд шалгарсан. Баг нь Детройт Пистонсын эсрэг илүү давуу талтай байсан ч Детройтын "Муу залуус" тэднийг зогсоож чадсан юм. Ийнхүү дараа улирал нь Карл Мэлоун зодог тайлжээ.



    Charles Barkley

    НБА-ийн аваргын бөгж зүүж чадаагүй шилдэг таван тоглогч

    Чарльз Баркли бол үеийнхээ хамгийн хүнийг татах чадвартай, авьяаслаг тоглогчдын нэг байсан. Түүнийг 1xBet-ийн зарим хэрэглэгчид NBA-ийн шилдэг оддын нэг гэж бодохгүй байх. Баркли тийм ч өндөр биш, бага зэргийн жин ихтэй ч гайхалтай эрч хүчтэй, ухаалаг нэгэн. Баркли Бүх-Оддын тоглолтод 11 удаа оролцож, 5 удаа лигийн анхны бэлгэдлийн багт сонгогдсон байдаг.

    Түүний аварга болох хамгийн сайн боломж бол 1992-93 оны улиралд Финикс багийн хамт финалд шалгарсан жил байлаа. Тус жилдээ Баркли улирлын MVP-ээр тодорч, плей-оффын үеэр багаа финалд авчирсан юм. Гэвч мөн л түүнийг Майкл Жордан болон түүний нөхөд тосон авч 4-2 харьцаатай Чикаго Буллзын ялалтаар өндөрлөсөн.


    Arvydas Sabonis

    НБА-ийн аваргын бөгж зүүж чадаагүй шилдэг таван тоглогч

    Олон улсын түвшинд NBA-д орохыг олон жилийн турш хүлээгж байсан домогт тоглогч бол Арвидас Сабонис. Түүний өндөр, атлетик чадвар, талбайг харах гайхалтай алсын хараа, гайхалтай дамжуулалт зэргийг хослуулсан чадвар нь түүнийг түүхэн дэх хамгийн авьяаслаг төвийн тоглогчдын нэг болгосон.

    Портландын төвийн тоглогч хоёр удаа бүх оддын тоглолтод шалгарч байсан ч 2000 онд аварга болох хамгийн сайн боломжоо алдсан. Блэйзерс Баруун бүсийн финалд ширүүн тулаан хийж, тухайн жилийн аварга Лэйкерст хожигдсон байдаг. Хэрэв Сабонис АНУ-д эрт, эрүүл саруул ирсэн бол Плэй-офф болон Финалд нэгээс олон удаа тоглох байсан нь гарцаагүй хэмээн яригддаг билээ.

    Yao Ming

    НБА-ийн аваргын бөгж зүүж чадаагүй шилдэг таван тоглогч

    Яао Мин бол NBA-д шуугиан тарин орж ирж байсан анхны БНХАУ-ын томоохон од тоглогч байлаа. Түүний өндөр, өндөрт нь баймааргүй ур чадвар, дундын зайн хамгаалах боломжгүй шидэлт нь түүнийг лигийн хамгийн аюултай төвийн нэг болгосон. Харамсалтай нь ойр ойрхон бэртэл гэмтэл авч байсан ч Яао найман удаа Бүх од, таван удаа Бүх NBA-ийн багт нэрлэгдэж байсан юм. Сагсан бөмбөгийг Хятад, Ази, Дэлхийд сурталчлахад түүний нөлөө үнэлж баршгүй гэгддэг.

    Яао Мингийн аварга болох хамгийн сайхан боломж 2008-09 оны улиралд тохиосон. Хьюстон Рокетс багийн хамтаар плей-оффын 2-р шатанд шалгарч, тухайн улирлын аварга болох Коби Брайант тэргүүтэй Лэйкертэй жинхэнэ тулааныг үзүүлсэн. Харамсалтай нь гурав дахь тоглолтод Яао хөлдөө бэртэл авч цувралыг үргэлжлүүлж чадаагүй бөгөөд долоон тоглолтод Хьюстон хожигдсон юм. Улмаар түүний замнал тэр улирлаас эхлэн уруудаж эхлэн дахин аварга авах боломж гарч ирсэнгүй.

    Эдгээр таван сагсан бөмбөгийн супер одууд хэзээ ч аварга болж байгаагүй ч НБА-ийн түүхэнд оруулсан хувь нэмрийг нь үгүйсгэх аргагүй. Тэднийг түүхэн өвийг одоо хүртэл хүүхэд залуучууд, шинэ үеийн тамирчид, хөгжөөн дэмжигчид даган дуурайж байгаа гэдэгт 1xbet итгэлтэй байна.