MSports logo
Унадаг дугуйн засмал замын төрөлд С.Жамбалжамц 8-р байр эзэллээ
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 3

  • Унадаг дугуйн засмал замын төрөлд С.Жамбалжамц 8-р байр эзэллээ

    Азийн наадмын арав дахь өдөр унадаг дугуйн замын тэмцээн үргэлжилж эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд манай хоёр тамирчин оролцлоо. 14:00 цагаас 39.6 км-ын дугуйн замын уралдаад С.Жамбалжамц 52:30.99 амжилттайгаар 14 орны тамирчдаас 8-р байр эзэллээ. Энэхүү төрлийн тэргүүн байрыг Казакстаны тамирчин 48:05.75 амжилттайгаар авсан бол дэд байрыг БНХАУ-ын тамирчин, гуравдугаар байрыг Хонгконгын тамирчин тус тус хүртлээ. 

    Эмэгтэй дугуйн замын төрөлд 11:00 цагаас өрсөлдсөн Ж.Анужин 18.3 км замыг 28:42.51 секундэд туулан 13-р байраар барианд орлоо. Тус төрөлд Тэргүүн байрыг Узбекстаны тамирчин, дэд байрыг Японы тамирчин, гутгаар байрыг Казакстаны тамирчид тус тус хүртсэн байна. 

    Манай дугуйчдын тэмцээн үүгээр дуусаагүй. Энэ 10 дугаар сарын 5-нд засмал замын бөөн гараатай уралдаанаар үргэлжлэх юм.

    Унадаг дугуйн засмал замын төрөлд С.Жамбалжамц 8-р байр эзэллээ
    cover
    cover
    cover
    cover
    cover