MSports logo
Жэйлен Брансон: “Карл гэж хэн билээ? Тийм хүн мэдэхгүй юм байна”
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 1

  • Жэйлен Брансон: “Карл гэж хэн билээ? Тийм хүн мэдэхгүй юм байна”

    NBA-ийн хэвлэл мэдээллийн өдөрлөгийн үеэр Нью Йорк Никс баг тэр тусмаа Карл Энтони Таунсын солилцоо олны анхаарлын төвд байлаа. Энэ талаар багийн супер од Жэйлен Брансоноос сэтгүүлчид “Карлтай мэндэлж амжсан уу?” хэмээн асуухад Жэйлен “Карл гэж хэн билээ? Тийм хүн мэдэхгүй юм байна” хэмээн хошигножээ.

    Харин Никсийн довтлогч Жош Хартаас Жулиус Рэндл, Донте ДиВинчензо нарыг Таунсаар солилцсон талаар ямар бодолтой байгаа талаар асуухад “Тийм зүйл болчихоо юу? Галзуу юмаа” хэмээн мэдэнгүйрэн хариулав. 

    Мөн КАТ-ыг Миннесотад байхаас нь эхлэн дасгалжуулсан одоо Никсийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа Том Тибодеау солилцооны талаар хариулахаас татгалзлаа. 

    Никс болон Тимбервулвес багуудын хоорондын наймаа хараахан албан ёсоор зарлагдаагүй байгаа ч Таунс даваа гарагт Нью-Йоркийн бэлтгэлийн байранд аль хэдийн ирээд байна. Таунсыг авсан Нью Йорк Никс Дорнод бүсийн шилдэг өрсөлдөгчдийн нэг болно гэж олон шүтэн бишрэгчид нь найдаж байна.