MSports logo
Манчестер Юнайтедын Эрик Тен Хагийн орыг залгах боломжтой таван нэр дэвшигч
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 1

  • Манчестер Юнайтедын Эрик Тен Хагийн орыг залгах боломжтой таван нэр дэвшигч

    Манчестер Юнайтед багын ахлах дасгалжуулагчийн байр суурь нь ганхаад буй Эрик Тен Хагийг орлох нэрс аль хэдийнээ гараад амжжээ. Ихэнхдээ ахлах дасгалжуулагч солих үйл явдал хэдэн долоо хоног үргэлжилдэг. Эрик Тен Хагийн энэ нөхцөл байдал хэдэн сарын турш үргэлжилж буй. Өнгөрсөн ням гарагт талбай дээрээ буюу Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд Тоттенхэм Хотспөрс баг 3-0 харьцаатай хожигдол хүлээсэн нь түүнийг буруутгах, ажлаас нь чөлөөлөх хамгийн халуун сэдэв болоод байна.

    Манчестер Юнайтедын Эрик Тен Хагийн орыг залгах боломжтой таван нэр дэвшигч

    Юнайтедад энэ зун Тен Хагаас салах боломж байсан ч Английн цомын тэмцээнд Манчестер Ситиг хожсон нь Удирдах зөвлөлийнхнийг эргэлзэхэд хүргэсэн ч Улаан чөтгөрүүд өнгөрсөн улиралд Премьер лигт наймдугаар байрт шалгарсан нь түүнийг халах хангалттай үндэс болсон юм. Тэд хожлоосоо илүү хожигдолтой яваа ба 6 тоглолтын дараах гоолын зөрүүгээр -3-аар хүснэгтийн 12-т бичигдэж байна. Үүн дээр үндэслэн түүний байрыг нөхөх боломжтой таван дасгалжуулагчийг танилцуулж байна.



    1.   Томас Франк 

    Манчестер Юнайтедын Эрик Тен Хагийн орыг залгах боломжтой таван нэр дэвшигч

    Брентфордын домог Томас Франк Премьер лигт хөл тавьсныхаа дараа олон жилийн турш тогтвортой, шилдэг амжилтууд гаргаж яваа. Түүнийг Юнайтедад элсүүлэх нь олон эерэг үр дагавар авчирна гэж үзэж байна.

    


    2. Рүбен Аморим

    Манчестер Юнайтедын Эрик Тен Хагийн орыг залгах боломжтой таван нэр дэвшигч

    Энэ жагсаалтаас Улаан чөтгөрүүдийн дараагийн ахлах дасгалжуулах болох хамгийн магадлалтай хүн нь Рубен Аморим байж магадгүй юм. 39 настай, бусдад залуухан гэж харагдаж болох ч тэрбээр туршлагатай, ялагч нэгэн. Түүний “Sporting CP” баг яг одоо амжилттай яваа, Европын хамгийн формтой багуудын тоонд багтаж байна. Аморим хэрвээ Юнайтедад очихгүй байсан ч ойрын хэдэн жилийн дотор илүү том клубийг удирдах боломжтой гэгдэж байна.



    3. Киеран МкКенна

    Манчестер Юнайтедын Эрик Тен Хагийн орыг залгах боломжтой таван нэр дэвшигч

    Ипсвич Тауны энэ зун Киран МакКеннатай шинэ гэрээнд гарын үсэг зурсан. Өнгөрсөн улирлын аварга шалгаруулах тэмцээнд 96 оноо, ердөө 6 хожигдсоноор “Тракторр Боиз” багийн хамт лигт тэргүүлснийхээ дараа Юнайтед болон Челси клубүүдтэй байнга холбоотой байсан гэнэ.



    4. Зинедин Зидан

    Манчестер Юнайтедын Эрик Тен Хагийн орыг залгах боломжтой таван нэр дэвшигч

    Мэдээж Зидан ч бас чадварлаг дасгалжуулагч. Тэрбээр Реал Мадридын хамт бүх шатанд хожил байгуулсан. Тэрбээр хурдан, довтолгоотой хөлбөмбөг тоглож, сайн суурьтай, тогтвортой багт байж үзсэн. Мөн Зидан нь сэтгэл зүйн хувьд хатуужилтай гэгддэг ба клубийн удирдлагуудтай ойлголцох, шинэ зүйл сорих, даван туулах чадвартай дасгалжуулагч юм.



    5. Грахам Поттер 

    Манчестер Юнайтедын Эрик Тен Хагийн орыг залгах боломжтой таван нэр дэвшигч

    Челсиг дасгалжуулж явсан түүний хувьд энэ удаа өөрийгөө батлах боломж гарч ирж магадгүй юм. Поттер ихэвчлэн ардаа гурав, жигүүрийн довтлогчдоо хоёуланг нь буцааж, төвд зай гарган дамжуулалтын сонголтыг олон болгохыг хүсдэг бөгөөд Тен Хагийн оронд очвол Юнайтедийн хэв маяг бүрэн өөрчлөгдөх байх. Тэрбээр Челсигээс авсан "Доромжлол"-ынхоо хариуг авах цаг нь болсон хэмээн олон хүмүүс үзэж байна.