MSports logo
MLB-ийн бүх цаг үеийн манлайлагч, домогт тоглогч Пит Рөүз 83 насандаа таалал төгсжээ
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 1

  • MLB-ийн бүх цаг үеийн манлайлагч, домогт тоглогч Пит Рөүз 83 насандаа таалал төгсжээ

    АНУ-ийн мэргэжлийн бэйсболын домогт тамирчин, 17 удаагийн Бүх оддын шагналт, Дэлхийн цуврал тэмцээний гурван удаагийн ялагч Редс багийн тоглогч Пит Рөүз 83 насандаа таалал төгчээ. Тэрбээр 1973 онд Үндэсний лигийн MVP, хоёр жилийн дараа Дэлхийн цувралын MVP болсон удаатай. Мөн тэрбээр дээд лигт тоглолсон тоглолтоороо буюу 3,562 тоголтод оролцсон амжилтаар лигийг бүх цаг үед тэргүүлдэг. Мөн NL-ийн хамгийн удаан хиттинг сртик /44/ хийсэн амжилт түүний нэр дээр хадгалагддаг байна. 1975, 1976 оны Редс багийн аварга авсан бүрэлдэхүүн болох Жонни Бенч, Тони Перез, Жо Морган зэрэг алдрын танхимын гишүүдтэй хамт тоглодог байжээ.

    MLB-ийн бүх цаг үеийн манлайлагч, домогт тоглогч Пит Рөүз 83 насандаа таалал төгсжээ

    Өнөөдөр Невада мужийн сэтгүүлч Стефани Уитли эмчийн дүгнэлтийг баталгаажуулж Рөүзыг нас барсан гэдгийг олон нийтэд зарлажээ. Түүний үхлийн шалтгааныг тогтоохын тулд мөрдөн байцаалт явуулах боловч гаднын нөлөө илрээгүй гэж ABC News мэдээлэв.

    MLB-ийн түүхэнд өөрийн дуртай, нэгэн цагт биелж байсан тоглоомоороо мөрийтэй тоглож, түүхэн амжилт эвдэж явсан Алдрын танхимын мөрөөдлөө үгүй хийсэн бейсболын карьерын манлайлагч, унасан шүтээн Пит Роуз нас баржээ. Тэр 83 настай байсан.


    MLB-ийн бүх цаг үеийн манлайлагч, домогт тоглогч Пит Рөүз 83 насандаа таалал төгсжээ

    1989 онд түүний замнал хар бараанаар өндөрлөсөн. Учир нь өөрийн замналаа хөөдөж, бооцоо тавьсан хэргээр MLB-ийн зүгээс түүнийг хөөсөн билээ. Бейсболын дээд лиг товч мэдэгдэл гаргаж, эмгэнэл илэрхийлсэн ба "Тоглоомын талбар дахь агуу байдал, эр зориг, шийдэмгий байдлыг нь хэзээд үнэлэх болно" гэжээ. Өнөөдөр гарсан уг мэдээний дараа Редс багийнхан олон нийтийн сүлжээнд “Рөүзыг нас барсныг мэдээд бидний зүрх нь эмтэрлээ" хэмээн нийтэлсэн байна.