MSports logo
Өнөөдөр Демаркус Казинс 3х3 төрлийн анхны тэмцээндээ оролцоно
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 1

  • Өнөөдөр Демаркус Казинс 3х3 төрлийн анхны тэмцээндээ оролцоно

    Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3 төрлийн “World Tour” тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Вуши хотноо эхэллээ. Хоёр хоног үргэлжлэх уг тэмцээнд чансаагаараа шилдэгт багтсан 14 баг өрсөлдөнө.

    Энэ удаагийн тэмцээнийг чимж буй тоглогч бол мэдээж өмнө нь БНХАУ-ын Вуши багт нэгдсэнээ зарласан ч хараахан тэмцээнд оролцож амжаагүй Демаркус Казинс юм. NBA-ийн дөрвөн удаагийн Бүх-Од, Олимпын алтан медальт, хүчирхэг төвийн тоглогч явсан тэрбээр 34 насандаа ийнхүү 3х3 төрөлд өөрийгөө сорих гэж байна. 

    Өнөөдөр Демаркус Казинс 3х3 төрлийн анхны тэмцээндээ оролцоно

    ФИБА 3х3-ын албан ёсны хэвлэлд түүнийг энэхүү төрөлд нэгдэж байгаад баяртай байгаа ба түүний шүтэн бишрэгчид өнөөдөр талбайг дүүргэнэ гэж найдаж байна гэжээ. Казинс өмнө нь БНХАУ-д бэлтгэл хийж байхдаа Вуши багийн Эндрю Келлитэй ойрын холбоотой байсан ба Келлигийн ятгалгаар тус багт нэгдсэн гэх шуум яриа ч гараад амжсан.

    Харин 3х3 сонирхогчид өндөр хэмнэлд 10 минут зогсолтгүй өрсөлддөг сагсан бөмбөгт Демар Казинсыг хэр зохицох бол хэмээн хүлээлт үүсгээд буй. Энэхүү хариултыг өнөөдөр манай цагаар 19:00 цагаас Сербийн Партизан багийн эсрэг тоглох тоглолтод харах үлдлээ.


    Өнөөдөр Демаркус Казинс 3х3 төрлийн анхны тэмцээндээ оролцоно

    Харин манай 3х3-ын Улаанбаатар ММС Энержи баг тэмцээний А хэсэгт хүндхэн учраа буюу UB Huishan, Princeton багуудтай учраа таарсан байна. Манай баг 19:50 цагаас хэсгийн эхний тоглолтоо UB Huishan багтай хийх хуваарьтай байна. Улаанбаатар ММС Энержи баг “Wuxi World Tour” тэмцээнд 8-р байранд эрэмбэлэгдэж байна.